Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тунгалаг: Дэлхийн брэндийн хэмжээнд дүйцэхүйц жинсэн өмдийг Монголд хийж чадна

2013-3-13
0
ЖИРГЭХ
Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа “Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай уулзаж ярилцсан юм.  Анх 2009 онд үйлдвэрээ нээж, эдүгээ 4 дэх жилдээ Монголын залуучуудаа зориулан жэнсэн өмдийг хүн бүрийн хэмжээ, загвараар хийж өгдгөөрөө дахин давтагдашгүй, Монгол брэнд гэдгийг онцолсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


жинс Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа “Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай уулзаж ярилцсан юм.  Анх 2009 онд үйлдвэрээ нээж, эдүгээ 4 дэх жилдээ Монголын залуучуудаа зориулан жэнсэн өмдийг хүн бүрийн хэмжээ, загвараар хийж өгдгөөрөө дахин давтагдашгүй, Монгол брэнд гэдгийг онцолсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-“Urban jeans” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ? Яагаад анх ийм санаа төрөх болов?


Би Англид арван жил амьдрах хугацаандаа Монголдоо очоод ямар нэгэн зүйл хийхийг хүссэн.  Ер нь бага байхдаа яагаад жинсэн хувцсыг Монголчууд өөрсдөө хийж болдоггүй юм бол гэсэн бодолтой явдаг байсан л даа. Тэгээд  дүүтэйгээ хамт жинсний  үйлдвэр байгууллахаар 2009 оноос эхэлж, 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Манайхаас өмнө Хятадын хөрөнгө оруулалттай Монгол ажилчидтай үйлдвэр байсан.

-“Urban” гэх нэрийнхээ талаар ярьвал. Яагаад заавал ийм нэр өгөх болов?


“Urban”гэдэг чинь өөрөө хотын гэсэн үг. Анхандаа Монгол нэр өгье гэж бодсон л доо. Гэхдээ ирээдүйд олон улсад гаргах зорилгоор нэрлэсэн гэхэд болно. Ерөнхийдөө цаашдаа жинсэндээ монгол шинжийг агуулсан загварыг бий болгох талаар ажиллаж байна.  Жишээ нь хүрээ жинс ч юм уу, Монголыг илтгэн  харуулсан өмд хийхийг зорьж байгаа. Монгол шинж төрхийг харуулна гэдэг дэлхийд монгол брэнд болж гарах нэг том алхам болох юм.

-Жинсэн  өмднөөс  гадна ямар төрлийн хувцас хийдэг вэ? 

                                                                      
Анх байгуулагдахдаа жинсэн өмд, хүрэм, юбка зэрэг бүх төрлийн жинсэн хувцсыг хийхийг зорьж  ажилласан. Мөн үйлдвэрийнхээ хажууд “Urban jeans” нэртэй дэлгүүртээ өөрсдийн хийсэн жинсэн өмд, юбка, хүрмийг хийж худалдаалдаг байсан. Тэгээд цагаа тулахаар загвар зохион бүтээгч нь олдохгүй,  олдсон ч нэг газраа тогтож ажиллах нь хэцүү байдаг юм билээ. Ерөнхийдөө хүний нөөцийн асуудал нэлээд хүнд байсан.  Тэгээд олон төрлийн зүйл хийлгүй нэгийгээ дагнах хэрэгтэй юм байна гэж үзээд жинсэн өмдөндөө гол анхаарлаа хандуулж байна.  Олон зүйлийг хийхээр  цаг хугацааны хувьд  шахуу учраас чанаргүй болно,  тиймээс нэг зүйлээ илүү чанартай хийхийн тулд ажиллаж байна. Гэхдээ хүмүүсийг  өмдтэйгээ ижилсүүлээд юбка, хүрэм захиалбал хийж  өгөх бүрэн боломжтой.  Хэний ч өмнө дэлхийн брэндийн хэмжээнд дүйцхүйц жинсэн өмдийг хийж өгч чадна гэж хэлдэг болсон.

-Дэлхийн хэмжээний тийм өмдийг хийж чаддаг болсон гэж байна. Удахгүй Монголоо төлөөлсөн брэнд дэлхийн тавцанд гарах байх гэж найдаж байна?


Яагаад дэлхийн хэмжээнд гээд яриад байгаагийн учир нь бол хүмүүсийг өөрт таарах өмдөө аваад ир гэхээр нэртэй том брэндүүдийн өмд авчирч өгдөг. Тэр өмднүүд нь дахиж хэрэглэх боломжгүй байдаг л даа. Тиймээс манайх тухайн өмдийг нь дуурайлгаад хийгээд өгөхөөр үнэхээр их баярлаж, хайж байснаа оллоо гэж хэлдэг. Тэдний түвшинд хийж чадаж байгаа учраас л  ингэж хэлээд байгаа юм. Зарим нь бусдыг дуурайгаад гэж байдаг. Гэхдээ загварчилгаа гаргах бол гайгүй. Ерөнхий чиг хандлагыг хийж байна гэдэг чинь л боломж бүрдэж байгаа юм. Мэдээж удахгүй эх орноо төлөөлсөн брэнд болгохын төлөө ажиллаж байгаа.

-Хүмүүс хамгийн түрүүнд материалыг нь асууж,  илүү ач холбогдол өгдөг шүү дээ. Танайх хаанаас материалаа оруулж ирдэг вэ? 

                                                                            
Тийм шүү. Мэдээж материал чанар бол хамгийн их ач холбогдолтой.  Анх Бээжингээс оруулж ирдэг байсан. Одоо бол Солонгосоос оруулж ирж байгаа.  Бээжингийн арван материалын гурав нь чанаргүй ч юм уу ямар нэг байдлаар бусдаасаа өөр байхад Солонгосоос оруулж ирж байгаа материал чанартай байж чаддаг.  Материалын хувьд бол өргөн сонголттой. Манайхан жинсийг цэнхэр өнгөөр л төсөөлдөг. Харин олон төрлийн өнгийн өргөн сонголт байдаг. Сүүлийн үед тод өнгө илүү моодонд орж байгаа шүү дээ. Тиймээс ямар өнгөөр хийлгэх нь захиалагчийн сонголтоос шалтгаална.

-Хүмүүст санал болгож байгаа жинснийхээ загварыг өөрсдөө гаргадаг уу?  

                          
Тэгэлгүй яахав. Жинс бол өөрөө стандарттай учраас түүнийх нь дагуу л энгийн жинс хийж байгаа.  Монголчууд ер нь ямар хэмжээтэй хувцас өмсдөг гэх талаар хэмжиж, судалгаа хийж үзсэн л дээ. Европоос авсан өмдийг хасуулдаг, Солонгос болон Хятадаас ирсэн өмднүүд заримд нь таарддаггүй жижиг өмсгөлтэй байдаг. Тэгэхээр Монгол хүн чинь өөрөө тодорхой биеийн онцлогтой. Тиймээс биеийнх нь онцлогт таарсан өмдийг өмсөх хэрэгтэй. Ийм учраас л манайх өөрсдөө ирж, хэмжээ, загвараа сонгохыг санал болгож, захиалгаа авдаг.

-Хүмүүс өөртөө таарсан ч юм шиг, таараагүй ч юм шиг өөрийнхөө биед дөхүүлээд хаа нэг газраас сонголтоо хийдэг. Харин танайд бол өөрсдөө ирж, биедээ таарсан өмдийг хийлгэж өмсөх боломтойгоороо илүү давуу талтай байх? 
                                                            

Тэгэлгүй яахав. Ер нь бол гаднаас орж ирж буй жинснүүд нэг төрлийнх нь загвар нь олон төрлөөр хийгддэг учраас тогтмол зардлын хувьд хэвийн байгаа. Харин манайх бол олноор хийж болохгүй.Тухайн хүнд таарсан ганцхан загвар, хэмжээгээр хийдэг учраас илүү их зардал гардаг.  Мэдээж зөвхөн өөрийнхөө биед таарсан, өнгө, материал, загварын хувьд өргөн сонголттой байгаагаар давуу талтай.

-Яаж захиалдаг юм бэ? Ойролцоогоор нэг жинсэн өмд хэдэн төгрөгөөр хийдэг вэ?                                                                  
Захиалгаа авахдаа өөрийнх нь биеийн хэмжээг авч ямар өнгө, загвараар хийх зэргийг нь нэг бүрчлэн  асууж, өөрийнх нь сонирхсон загвараар хийж өгдөг. Том хүний нэг өмд ойролцоогоор материал, хийх үйл явц зэрэг нь нийлээд 50-60 мянган төгрөгөөр, хүүхдийнх бол 30 мянгад дотор багтдаг. Гэхдээ тухайн өмдийг ямар хэлбэр загвараар хийх, ямар нэгэн шигтгээ, бичээс зэргийг хийж өгөх бүрэн боломжтой. Тиймээс нэг өмд тавин мянгаас эхлээд сая төгрөг ч хүрч магадгүй. Манайх хоёр өмд захиалан хийлгэвэл бэлэн нэг өмдийг бэлгэнд өгч байгаа. Нэлээд өндөр өртөгтэй байна гэж хүмүүс хэлдэг л дээ.  Хүн тус бүрийн захиалга өөр учраас тус бүрт  шат дамжлагыг хийдэг учраас илүү их өртөг гардаг.

-Хавар болж хүмүүсийн жинсээр гангарах өмсөх үе ирсэн байна. Захиалга ихтэй байна уу?                                                                                                                                             

Хүмүүст танигдаж эхлээд явж байгаа болохоор сүүлийн үед захиалга ихтэй байгаа.Учир нь өөртөө хийлгэсэн бол ээждээ, эгчдээ гэр бүлээрээ хийлгэж байгаа хүмүүс ч байна. Тухайн хүнд өөрт нь зориулсан өмдийг хийж байгаа учраас дахин давтагдах асуудал байхгүй төдийгүй чанарын хувьд илүү сайн байж чадаж байгаа гэсэн үг. Гэхдээ 6-7-р сард өмдний захиалга багасч, хүмүүс илүү богино өмдийг сонирхдог.  Ерөнхийдөө сүүлийн үед тод өнгө илүү моодонд орж байгаа.

-Хэзээ өөрийн нэрийн дэлгүүрийг нээх гэж байна?                                                                                                                                         

Хүмүүс дэлгүүр чинь хаа байдаг вэ? гэж асуудаг. Гэхдээ одоохондоо  захиалгандаа илүү төвлөрч ажиллаж байна. Энэ салбараа хөгжүүлж байгаад дараагийн ажилд орох төлөвлөгөөтэй байгаа. Хөдөө орон нутгаас ч их асууж, манайд хандаж байгаа л даа. Жишээ нь нэрийн барааны салбар дэлгүүр нээе гэх мэтээр санал тавьж, хамтарч ажиллах талаар саналууд ирж байгаа. Тийм  боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Ер нь жинсийг гэрийн нөхцөлд ямар аргаар цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ?                                                                                                                                          

Жинсэн хувцсыг арчлахад тийм ч хэцүү биш. Мэдээж жинснийн өнгө нь бага багаар хууларч, цайрах нь чанарын асуудал л даа. Гэхдээ нэг талаар будаг тогтоолтын асуудалтай холбоотой. Тиймээс будаг гардаг учраас аль болох тусад нь угаах хэрэгтэй. Мөн хэтэрхий өндөр градуст угаавал цайрахаас гадна ажиглавал хатуурдаг. Тиймээс угаахдаа градусыг нь тааруулж, зөөлрүүлэгч угаалгын нунтгаар угаавал илүү зөөлөн болно.

Ярилцсан таньд баярлалаа
Ярилцсан Б.Цэнд
    


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • (122.201.18.12)
    сая төгрөг салтаандаа хавчуулаад яах вэ хөө
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (126.210.240.239)
    Bi ene jeansiig l umsuj bainaa
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (122.201.28.4)
    Ийм хүмүүсийг дэмжээд өгөөрэй
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (202.131.235.211)
    98275541 хаягаа хэлээрэй
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • Утас: 9500-1122 (124.158.65.125)
    Утас: 9500-1122
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (202.131.235.211)
    ядахдаа утсаа бичдэггүй ямар сонин юм бэ
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • zochin (124.158.65.125)
    Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 702, "Urban Jeans" брэндийн үйлдвэрийн байр
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • (203.91.118.197)
    ХАЯГ НЬ ХААНА ВЭ
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • muugii (202.179.20.175)
    hi. ene Urban jeans gdg uildverrin haygig heleed uguuch
    2013 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК