Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Нансалмаа: Эрчүүд эмэгтэйчүүд шиг цэвэршдэг

2013-3-18
0
ЖИРГЭХ
    Өнөөдөр “Монгол цэргийн бахархал” өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан “Мongolian Society Sexual Medicine” нийгэмлэгийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүдийн бөөрний мэс заслын их эмч Н.Нансалмаатай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсанаа хүргэе.


67021_10200472294305522_1291404735_n    Өнөөдөр “Монгол цэргийн бахархал” өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан “Мongolian Society Sexual Medicine” нийгэмлэгийн тэргүүн, “Адам” эрэгтэйчүүдийн бөөрний мэс заслын их эмч Н.Нансалмаатай эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсанаа хүргэе.

 
  -Өнөөдөр эмэгтэйчүүдийн тодотголтой өч, төчнөөн байгууллага байдаг хэрнээ эрчүүдийнх цөөхөн. Айл гэрийн ноён нуруу болох эрчүүд маань аливаа асуудлын цаана үлдээд байх шиг ээ. Наад зах нь эрэгтэй хүүхдийг унахад “эр хүн чинь уйлдаггүй юм” хэмээн хатуужуулсаар ирсэн. Энэ тухай яриагаа эхлэх үү?

    -Яг үнэн. Таны ярьж буйтай санал нийлж байна. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гээд тоолоход “Гарьд манлай”, “Цэ энд Пү” гээд гарын таван хуруунд багтахаар байна. Нарийн мэргэжлийн эрэгтэйчүүдийн эмч гэж цөөхөн бий. Бөөрний нарийн мэргэжлийн эмч нараар л эрэгтэйчүүдийн эмчийг төлөөлүүлдэг шүү дээ. Түүнчлэн эрчүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэмэгдэж байгаа ч бусад оронтой жишихэд харьцангуй бага юм. Нөхөн үржихүй талаасаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарлаа чиглүүлдгээс биш эрчүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр манайд эмэгтэйчүүдийн эмнэлэг хэд бий билээ. Үүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар түвшинд байгаа нь тодорхой харагдана. Бүрэн хэмжээнд эрэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж чадахгүй байгаа. -Бөөрний мэс засал гэхээрээ эрэгтэйчүүд тал уруугаа хэлбийдэг юм аа даа? -Тийм ээ. Шээсний замын мэс заслаар эмчлэгддэг давсагны эмгэг, чулуу, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар, үрэвсэл, шээсний сүв, төмсөгний дайвар, үр дамжуулах хоолой гээд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтнүүд бүгд бөөрний мэс заслын тасагт хамааралтай байдаг. Энэ утгаараа бөөрний мэс заслын эмч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал руу яах аргагүй хөтлөгддөг юм.

     -Сүүлийн үед эрэгтэйчүүдийн насжилтын асуудал анхаарах сэдэв болоод байна. Монголын эрчүүдийн нас богино болоод байгаа нь амьдралд илт болсон. Гэрийн эзэнгүй бэлэвсэн гэргий нар элбэгших болсон нь нууц биш?

     - Эрэгтэй хүн биологийнхоо хувьд эмэгтэй хүнээс дандаа богино насалдаг. Энэ нь аль ч оронд түгээмэл байдаг. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ найман насаар богино насалж байна гэсэн судалгаа бий. Судалгаагаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 71, эрэгтэйчүүдийнх 63 гэж гарсан. Бусад оронд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насжилт 3-4 жилийн зөрүүтэй байдаг. Биологийнхоо хувьд эрэгтэйчүүдийг богино насалдаг гэж анагаах ухаан хэлж буй ч найман насны зөрүүг дөрөв болгох боломжтой. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хаягдаад байгаагийн бас нэг шалтгаан нь эрчүүд эрүүл мэнддээ дэндүү хайнга ханддагтай холбоотой. Түүнчлэн ар гэрийнхэн нь эрчүүдийнхээ төлөө бага анхаардаг. -Ингэхэд эрчүүд өвчнийхөө ямар түвшинд эмчид ханддаг вэ? -Аягүй инээдтэй. Ээж эсвэл эхнэртэйгээ л ирж үзүүлдэг. Яг хүүхэд шиг. Нэг хөгшин ирээд хүүхдээ үзүүлье гээд ороод ирдэг. Жаахан хүүхэд юм байх гэхээр 40 гарсан эр байх жишээтэй. Тэгээд ээж, эхнэр нь өмнөөс нь ингэж, тэгэж өвдөөд гэж ярьдаг.

    -Эрэгтэйчүүд эмэгтэй эмчид үзүүлэхдээ бас жийрхэнэ биз?

    -Зарим нь санаа зовдог л байх. Гэхдээ эмч хүн өвчтнөө асуултаараа чиглүүлэх ёстой. Хүн л юм болсон хойно яриа өдөөхөөр ярьдаг. Гэхдээ л манай эрчүүдийн ихэнх нь дотогшоогоо хүмүүс байдаг.
   
     -Эрэгтэйчүүд сүүлийн үед их таргалж байна. Таргалалтыг зүрх судасны өвчний суурь болдог гэж үздэг. Цаг бусын үхэлд хүргэх эл өвчнөөс эрчүүд хэрхэн сэргийлэх вэ?

     -Сүүлийн үед эрэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр их өвчилж байна. Даралт ихэсгэх, цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэж судасны ханыг нарийсгадаг. Энэ нь эцэстээ бэлгийн сулралд хүргэх аюултай. Зүрх судасны өвчин эрэгтэйчүүдийн үхлийн гол шалтгаан юм. Эл өвчний гол суурь нь таргалалт бөгөөд зүрхний шигдээсээр нас барагсад залуужиж байна. 40-өөс дээш насныхан гэнэт зүрхний шигдээсээр өвддөг болж. Суугаа ажил хийдэг хүмүүс хэвлийгээрээ их таргалдаг. Гүзээ суугаад байгаагийн цаана чихрийн шижин өвчний нуугдмал хэлбэр явж байна гэсэн үг. Зүрхний өвчин үүсэхээс 2-3 жилийн өмнө тухайн хүнд бэлгийн сулрал илэрдэг. Тэр үед эрэгтэйчүүд ганцхан бэлгийн сулрал гээд ярих биш бусад эрхтэндээ анхаарах ёстой. Ингэснээр аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

     -Эрэгтэйчүүдийн эмч өдөрт хэдэн хүн үзэж байна?

  
   -Нэг эмч өдөрт 40-50 хүн үздэг. Үүнийг 8 цагт хуваагаад үзвэл цагт 5-6 хүн үзнэ гэсэн үг.

     -Ингэхэд эрчүүд ямар өвчинд их өртөмтхий вэ?

    -Эрэгтэйчүүд хортой зүйл их хэрэглэдэг. Түүнчлэн цэрэг, цагдаа, онцгой байдал гээд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Мөн өвчин үүсгэх гол хүчин зүйл нь эрчүүд эмэгтэйчүүд шиг стрессээ тайлж чаддаггүй. Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллох нь эрэгтэйчүүдийн өвчний суурь болдог.

     - Сүүлийн үед үргүйдэл газар авлаа гэх юм. Эрчүүдийг үргүйдэлд хүргэж буй гол шалтгаан нь юу вэ?

     - Хүмүүсийн дунд эмэгтэй хүнээс болоод хүүхэдтэй болохгүй байгаа мэт нийтлэг ойлголт бий. Амьдрал дээр эрэгтэйчүүдийн үргүйдэл маш ихэссэн. Гол шалтгаан нь эрчүүд бэлгийн замын халдварт өвчин тусаад эмчлүүлэхгүй байсаар сорвижон үр дамжуулах сувгийн наалдацаас болж үргүйдэхэд хүрдэг. Хламид, микоплазма, уреаплазм зэрэг өвчнөөр эрчүүд өвчилж байна. Зовиур нэг их илэрдэггүй. Ямар нэгэн идээрхэг зүйл гардаггүй. Өвчний эхэн үедээ шээхэд бага зэрэг хорсох шинж илэрч байгаад арилдаг. Тиймээс эрчүүд дээрх өвчнөөс хамгаалахын тулд шинжилгээ өгч эмчид хандах хэрэгтэй.

     -Эрэгтэйчүүдэд зонхилж буй өвчин нь түрүү булчирхайн үрэвсэл. Энэ өвчлөл юунаас үүддэг вэ?

    -Даарч хөрснөөс түрүү булчирхай үрэвсэх нь бий. Гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин. Үүнээс гадна морь малнаас унах, элэг, цөсний өөрчлөлт, бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг өвчнөөс болж түрүү булчирхай үрэвсэх тал бий.

     -Түрүү булчирхайн үрэвсэл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

    - Давсаг, цавь орчмоор хөндүүрлэж, хатгах шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн нөхцөлд цустай шээс гарахаас гадна шээс олон дахин хүрдэг. Шээс дусагнах, бэлэг эрхтний хөвчрөл сулрах, дур хурдан тавьж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
   
     -Ингэхэд ямар насныханд түрүү булчирхайн хавдар зонхилж байна вэ?


     -Ихэнхи тохиолдолд 50-аас дээш насныханд түрүү булчирхайн хавдар илэрдэг. Хоргүй хавдар эрт эхэллээ гэхэд 45-50 насныханд тохиолдож байна. Түрүү булчирхай томорсноор шээсний сувгийг дарж, шөнийн цагт олон удаа бие засах, шээсээ бүрэн гүйцэд суллаж чадахгүйд хүрдэг. Тиймээс эрчүүд түрүү булчирхайгаа томруулахгүйн тулд эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Монголчуудын хувьд түрүү булчирхайн хорт хавдар цөөхөн тохиолдож байгаа.

    -Түрүү булчирхайн өвчин хэр эмчилгээ авдаг вэ?

     -Түрүү булчирхайн хоргүй хавдрыг нээлттэй мэс засал, дурангын мэс засал, эм уулгах зэргээр эмчилж байгаа.
 -Сүүлийн үед залуу хүмүүс бэлгийн сулралд орох боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байгаа. Бэлгийн сулралд орж байгаа гол шалтгаан? -Бэлгийн сулрал яагаад үүсдгийг судалсан. Үүнийг бэлгийн замын өвчинтэй холбож тайлбарлаж болохгүй юм. Тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал, хотжилт, хөдөлгөөний эрүүл мэнд, чихрийн шижин, хэт таргалалт, стресстэй холбоотой. Өөрөөр хэлбэл чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт, зүрхний шигдээс бэлгийн сулралд хүргэх гол шалтгаан болж байна. Залуучуудын хувьд бэлгийн сулралд хүргэх гол хүчин зүйл нь тамхи. Бэлгийн үйл ажиллагааны хямрал зөвхөн тэр хүний эрүүл мэндийн асуудал биш юм. Бэлгийн харьцаанд орохгүй байна гэдэг тухайн гэр бүлийн уур амьсгалыг эвдэнэ. Эрэгтэйчүүд дотогшоо учраас цочир гутралд орж ажлын бүтээмж буурдаг. Нэг хүний асуудал мэт боловч цаана нь гэр бүл, улс оронд хамааралтай зүйл юм. Хань ижил нь аз жаргалгүй болно. Ажлын бүтээмж буурна гэдэг улсын ажил урагшлахгүйн илрэл гээд бүхэл бүтэн нийгмийн асуудал болж хувирч байгаа юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөх цаг болсон. Үүнийг зөвхөн эрүүл мэндийн бодлогоор зохицуулах биш эрчүүдийн оролцоог чухалчлах хэрэгтэй байна.

     -Зарим эрчүүд жижиг эрхтнээсээ болж сэтгэлээр унах явдал цөөнгүй гардаг гэх юм. Энэ санаа зовох зүйл мөн үү?

     -Энэ бол чухал асуудал биш. Хүмүүс л тэгж ярьдаг болохоос биш эмэгтэй хүний үтрээ жижиг, томоос шалтгаалж агшиж, сунадаг. Тиймээс эрчүүд үүнд санаа зовох хэрэггүй. Мөн эрчүүд хурдан дур тавьдаг гэдгээсээ эмзэглэдэг. Хоёр минутаас доош эсвэл үтрээнд оруулахаас өмнө дур тавьдаг эрчүүд бий. Гол шалтгаан нь судасны эмгэгтэй холбоотой байж болно. Түүнээс гадна түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй байх нь хурдан дур тавихад хүргэдэг. Түүнчлэн төрөлхийн, олдмол гэж бий. Хурдан дур тавина гэдэг бол эрчүүдийн хувьд сэтгэл зүйн том асуудал юм. Гэхдээ үүнээс ангижирахын тулд дадал эзэмших хэрэгтэй. Гол нь эрчүүд хянах чадвартай болох ёстой.
   
     -Сонин хэвлэлээр бэлгийн чадавхийг сайжруулах бэлдмэлүүд борлуулж буй зар явах юм. Энэ хэр ортой вэ. Үнэхээр сайжруулах уу?

    -Бэлгийн үйл ажиллагааг сайжруулах эм, бэлдмэл хэрэглэх нь зөв. Гэхдээ баталгаатай эсэхийг мэдээгүй байж дур мэдэн хэрэглэж болохгүй. Үүнийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Гадуур зарагдаж буй эм бэлдмэлийг баталгаатай эсэхийг сайн мэдэхгүй байна.
   
    -Эрчүүдэд эмэгтэйчүүд шиг цэвэршилт явагддаг гэсэн. Энэ нь ямар хэлбэрээр илэрдэг бол?

    -Хүмүүс эрэгтэй хүн цэвэршинэ гэхээр их гайхдаг юм. Эмэгтэйчүүдийн адил эрэгтэйчүүдэд ч цэвэршилт явагддаг. Эрэгтэй хүний цусанд байдаг бэлгийн даавар буураад ирэхээр бэлгийн дур сонирхолгүй болдог. Бэлгийн даавар олон үүрэгтэй. Эрэгтэй хүүхдийн булчинлаг байдал, бэлгийн бойжилтийн үед ирэхээрээ дуу нь бүдүүрэх, булчин шөрмөс чангарах, сахал ургах зэрэг дааврууд бий. Өөрөөр хэлбэл энэ дааврууд цэвэршилтийн үед буурна гэсэн үг. Даавар буураад ирэхээр эрчүүд өмнө нь хийж байсан физик ачаалалаа даахаа больж амархан ядрах зэргээр илэрдэг. Цэвэршилт ихэнхдээ 45-аас дээш насныханд илэрч байгаа.

     -Морь болон дугуй унах нь эрчүүдэд халгаатай гэх юм энэ хэр ортой вэ?

    -Хоёр цагаас илүү морь унах нь хярзангын мэдрэлийг гэмтээдэг. Үүнийг бэлгийн сулралд хүргэдэг гэж үзэх нь бий. Дугуйчдад хийсэн судалгаагаар хярзангын мэдрэлийг цочроодог гэдэг нь батлагдсан. -Багаас нь эрүүл мэндийн мэдлэг олгоогүйн улмаас эрчүүдийн эрүүл мэнд орхигдчихов уу?
 Б.Заяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • OYUN (197.211.63.46)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 08 сарын 06 | Хариулах
  • OYUN (197.211.63.46)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 08 сарын 06 | Хариулах
  • готов (150.129.142.55)
    Энэ эмч мэдэмхийрч байна. Мэдлэгээ дээшлүүлээсээ.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • ***** (124.158.79.2)
    nice
    2013 оны 03 сарын 19 | Хариулах
  • T (85.176.31.40)
    Saih medee bn, vnen yumnuud zvil,
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • ***** (182.160.14.112)
    Sonirholtoi, chuhal yriltslaga ogsond bayarlalaa.
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК