Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баярцэцэг: ”Шар муур шартай” гэгчээр муур гэдэг хочтой байлаа

2013-3-20
0
ЖИРГЭХ
ea427b760d3b18d5big    СТА, дуучин Д.Баярцэцэгийн хүүхэд нас, анхны уран бүтээл, анхны тоглолт гээд хэзээ ч мартагдашгүй дурсамжаас нь хуваалцсанаа хүргэж байна.
ea427b760d3b18d5big   
     СТА, дуучин Д.Баярцэцэгийн хүүхэд нас, анхны уран бүтээл, анхны тоглолт гээд хэзээ ч мартагдашгүй дурсамжаас нь хуваалцсанаа хүргэж байна.
 
-Таны бага насны дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Багадаа эрч хүчтэй, ичиж, айхыг мэддэггүй хүүхэд байсан. Хүний чадаж байгаа зүйлийг л чадна гэж боддог байлаа.  Спортоор хичээллэж, дуулж, бүжиглэх гээд бүхнийг  хийдэг байв.

-Хэдэн наснаасаа дуулж эхлэв?

-Таван настайгаасаа ээжийнхээ байгууллагын концертод дуулдаг байсан. Багаасаа урлагийн хэнээтэй хүүхэд байлаа. Сэлэнгэ аймгийн Хоёрдугаар арван жилийг  дүүргэтлээ урлагаас холдоогүй ээ.  Нутгийнхаа урлаг соёлын бүх уралдаанд түрүүлж байсан. Гэхдээ том болоод дуучин болно гэж бодоогүй.  Ээж, аав маань "чи багадаа дуучин, жүжигчин болно гэж ерөөсөө хэлж байгаагүй. Тэгсэн хэрнээ урлагт их хайртай хүүхэд байсан" гэж  ярьдаг юм.

-Хүн бүр  багадаа ямар нэгэн хочтой байдаг.  Таны хувьд арван жилдээ ямар хочтой байв?


-Их шартай хүүхэд байсан учир "шар муур шартай" гэгчээр хүүхдүүд намайг муур хэмээн хочилдог байсан. Аливаа уралдаанд  тааруухан амжилт үзүүлчихвэл шарлахаад  уйлчихдаг. Гомдомхой талдаа, томоотой хүүхэд байлаа.

-Та их сургуулиа хаана төгсөв.  Оюутан насаа дурсахгүй юу?

-Аравдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж байсан.  Үүний дараа Соёл урлагийн их сургуулийг 2003 онд төгссөн.

-Хамгийн анхны уран бүтээл чинь хип хоп дуучидтай хамтарч дуулж байсан санагдана?

-Анх “Ice top” хамтлагийн “Энэ миний хайр” дуу байсан. Түүнээс хойш Люмино хамтлагийн “Хүний эрх” дуу, Далайгийн “Энэ дурлал мөн үү” гэх мэт олон хип хоп дууны дахилтуудыг дуулсан. Гэхдээ “Энэ миний хайр” дуунаас өмнө 2000 онд “Өлгийн дууны бүүвэй” гээд дуугаа дуулж байсан. UBS-ын  "Child" хүүхдийн нэвтрүүлэг гардаг байхад төгсгөлд нь миний энэхүү дуу явдаг байсан. Эндээс л  хүмүүст танигдаж эхэлсэн байх.

-Мөн олон кино, жүжгийн дуу дуулсан?

-Тэр үед би дөнгөж гарч ирж байсан учир надад өөрөө сонголт хийх боломж байгаагүй. Гэхдээ маш азтай нь чадварлаг хөгжмийн зохиолчийн дууг дуулж байсан. “Цавчуур ком”, “Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл”, “Шөнө дундын бүжиг” гээд Л.Балхжав ахын дуунууд бүгд миний хоолойнд тохирч байсан. Цаашид кино, жүжгийн дууг голлоод дуулъя гэж боддоггүй ч хүмүүсээс санал ирээд тэр нь миний хоолойнд тохирч байвал дуулна.

-Ямар төрөл жанрын дууг дуулах юмсан гэж хүсч, тэмүүлдэг вэ?

-Дуучин болгоны ганц мөрөөдөл бол удаан настай дууны эзэн байхыг хүсдэг. Үеийн үед дуулагдаж байх урт настай дуу. Мөн үг болгон нь үнэ цэнэтэй байлгах бөгөөд дууг ойлгож, мэдэрч дуулах чухал.

-Анхны тоглолтынхоо тухай?

-Миний хамгийн анхны тоглолт 2009 онд болсон. 2006 онд жааз стилийн орос цомгоо Хятадын томоохон студиэр хийлгэж байсан. Орос дуу, монгол дуучин, хятад хөгжимтэй цомгийг гаргасан.  Энэ цомгоор би 2008 оны  наймдугаар сарын 8-нд бүх Хятадын хоёр жилд нэг удаа болдог наадмаас "Best seller" буюу хамгийн их хувь борлогдсон шагналыг авч байсан. Ингээд 2009 онд нэгэнт энэхүү цомог үр дүнгээ өгч, хүмүүст хүрч, тодорхой хэмжээгээр сайн уран бүтээл болж чадсан учраас энэхүү цомогтоо дахин орос дуу нэмж байгаад “Насталгие” гээд орос тоглолт хийж байсан. Манайд орос дуунд дуртай олон хүн байдаг. Тэр үед билет маань маш хурдан борлогдож дуусч байсан. Анхны бөгөөд амжилттай тоглолт зохион байгуулж байлаа.

-Та дуучин болоогүй байсан бол хэл судлаач болох байсан гэж  нэг ярилцлаганд дурдсан байсан. Энэ тухайд?

-Эцэг, эхийнхээ хүсэлтээр эдийн засгийн мэргэжилтэй болохоор нягтлангийн ангид орж байсан гэж дээр ярьсан. Тэр үед би СУИС-д орох байсан юм гэж маш их харамсаж уйлсаар гурван жилийг өнгөрөөсөн. Чин хүслээ дагаад СУИС-д орж байлаа. Хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Яг л үүн шиг хүн юунд илүү мэдрэмжтэй, авьяастай байгаагаа хэнээс ч нуух хэрэггүй. Хэлний хувьд хэлний сургалтанд суугаагүй ч өөрөө бие дааж сурдаг. Хэл сурахдаа мэдрэмжтэй, авъяастай санагддаг. Тиймээс магадгүй дуучин болоогүй бол хэлний чиглэлээр явах байсан байх.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?


-Зав л гарвал ном уншдаг. Мөн гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээлгүй яахав.

- Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос хуваалцахгүй юу?

-Оны өмнө төрсөн нутаг болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумандаа амьд хөгжмийн хамтлаг байгуулсан. Манай сургууль миний үед маш гоё хөгжмийн ангитай байсан. Тэгвэл тэр бүгд байхаа больж урлагаар явах гэсэн тэмүүлэлтэй хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх боломжгүй болсныг өөрчилсөн гэх үү дээ.  Судалгаа хийж хөгжим тоглох, урлагаар явах сонирхолтой хүүхдүүдэд зориулж сургуульдаа орчин үеийн хөгжимтэй тэнхим байгуулж өглөө. Бүх  тоног төхөөрөмжөөр хангасан. Багшгүйгээр ч хүүхдүүд өөрсдөө сурах боломжийг тэнд бүрдүүлсэн. Түүнчлэн, сумынхаа амьжиргааны түвшин доогуур хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгт шинэ сэтгүүлээр байнга бэлэг барьдаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?


-“Содон аялгуу”, “Намайг хүлээсэн эх орон бий”, “Хязгаарын цаана” гэх дуунууд гарсан байгаа. Л.Балхжав, Д.Пүрэвдорж, С.Гантөр нарын  шилдэг хөгжмийн зохиолчдын дуунуудыг хүргэж байгаа. Тун удахгүй дахин шинэ клипээрээ та бүхэнтэйгээ уулзах болно.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.160.55.2)
    amjilt hysie
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • ***** (202.9.47.130)
    amjilt husey
    2013 оны 03 сарын 21 | Хариулах
  • ***** (213.166.199.66)
    Jinhene chadlaaaraa bor zvrheeree yvj bgaa gants duuchin yum shig sanagddag avyasand chin amjilt hvsie
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    tun uwurmust hoolootoi shvv
    2013 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК