Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Гавьяат хуульч
Б.Чимид таалал төгслөө. Хөвсгөл аймагт 1934 онд малчны гэрт төрсөн
тэрээр хүнд өвчний улмаас ийнхүү 79 насандаа таалал төгсөв.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Гавьяат хуульч Б.Чимид таалал төгслөө. Хөвсгөл аймагт 1934 онд малчны гэрт төрсөн тэрээр хүнд өвчний улмаас ийнхүү 79 насандаа таалал төгсөв. Тэрээр Үндсэн хуулийг боловсруулж батлалцсан улмаар түүнийг хэрэгжүүлэх
үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх
үйл хэрэгт бие сэтгэлээ чилээж ирсэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын цол тэмдгийг гардан авах үедээ
Үндсэн хууль батлалцсан төрийн зүтгэлтнүүдийнхээ талаар дурьдахдаа
‘’Эдгээр хүмүүсийн нийтлэг зүйл гэвэл Монгол Улсын өнөөгийн болон өнө
удаан амьдралын үндэс болсон Төрийн гол хуулийг нэгэн дуугаар баталсан
сод гавьяатай хүмүүс. Энэ хуулийн үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө
түүний үндэслэл заалтуудыг төрийн бусад бичиг баримтуудад нарийвчлан
тусгаж, түүний тусын тулд үйлчилдэг зөв хуультай, түүнийг хамгаалдаг,
хэрэгжүүлдэг, шударга ёсыг тогтоодог, үнэнч шударга шүүхтэй болохын
төлөө бид тэмцэх болно. Хэрвээ би Та бүгдийн санаа сэтгэлийг зөв
илэрхийлж чадсан бол өөрийн аз жаргал гэж үзнээ” гэж онцлон хэлж байв.
Б.Золбоо
Сэтгэгдэл (16)