
Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих дэлхийн өдөр болгосон билээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих дэлхийн өдөр болгосон билээ. Тус өдөр өчигдөр болсон юм. Дауны хам шинж нь бие махбодь, оюун ухааны хөгжлийн хоцрогдол хэлбэрээр илэрдэг төрөлхийн эмгэг өвчин юм. Одоогоор дауны хам шинжтэй хүүхдүүдийн тоон мэдээлэл тодорхойгүй. Гэвч албан бус судалгаагаар жилд 800-1000 төрөлт тутамд дауны хам шинжтэй нэг хүүхэд төрдөг байна. Дауны хам шинжтэй хүмүүсийг дэмжих дэлхийн өдрийн хүрээнд өчигдөр “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” ТББ, Хүүхдийн төлөө газар “Оюуны бэрхшээлтэй хүүхдийг нөхөн сэргээх сургалтын төв”-ийг нээжээ. Ингэснээр дауны болон бусад төрлийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, нийгэмтэйгээ харьцах боломжийг бага ч болтугай нэмэгдүүлнэ зохион байгуулагчид гэж үзэж байна. Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн мэдээллээр тус төвд ирж хүмүүжих 150 гаруй хүүхэд байгаа аж.
Ийнхүү хүүхдүүд орон даяар “Бидний хаяг. Хурд хороолол, 28 дугаар байрны 1 тоот. Төвийн утас: 76024321. Бидэнтэй нэгдэж, биднийг дэмжээрэй” хэмээн уриалжээ.
Төвийн нээлтэд Монголын Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн тэргүүн УИХ-ын гишүүн С.Оюун, сангийн гүйцэтгэх захирал Г.Ариун, Хүүхдийн төлөө газрын төлөөлөгч, сангийн гишүүд очжээ.