
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй, баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Онон, Улз, Халх голын саваар 1-6 градус хүйтэн, Идэр, Тэс, Буянт, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.