
"Мишээл Экспо" төвд эхэлсэн “International Travel Mart” үзэсгэлэн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газруудын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилж байна. Нийт 120 талбайд Монгол улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 130 гаруй байгууллага оролцож байгаа юм.
Энэ жилийн нэг онцлог нь хөдөө орон нутгаас оролцогчид нилээд өргөн
хамрагдаж байгаа бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл гэх мэт
аймгууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг урьж асуудал дэвшүүлсэн, онол практикийн илтгэл тавьж байгаа юм.