Ө
вөр Монголын Их Сургуулийн Уянга нийгэмлэгээс өчигдөр оюутнуудын дунд "Цагаан гөрөөс" богино өгүүллэгийн тэмцээнийг зохион байгуулж, ялагчаа тодруулжээ. Уг тэмцээн Өвөр Монголын их дээд сургуулиудын монгол оюутнуудын дунд явагджээ. Тэмцээнд 70 гаруй бүтээл ирүүлснээс 12 бүтээл 1, 2, 3-р байр болон шилдэгээр тордорсон байна.
“Цагаан гөрөөс” богино өгүүлгийн тэмцээнийг Өвөр Монголд анх удаа зохион байгуулсан нь энэ юм. Өвөр Монголын Их Сургуулийн Уянга нийгэмлэг нь 1998 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн үе үеийн оюутнууд үйл ажиллагааг нь уламжлан явуулсаар ирсэн юм. Уг нийгэмлэг нь оюутнуудын мэдлэг мэргэжлийн цар хүрээг тэлж, монгол соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр соёл урлаг, спортын тэмцээн зохиодог байна.