Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Цагаан уул” тэмцээнд түрүүлээд ээждээ гутал авч өгч байлаа

2013-3-26
0
ЖИРГЭХ
Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болох гэж буйтай холбогдуулан тус наадмын хамгийн анхны тэргүүн байрын шагналт яруу найрагчтэй уулзаж ярилцлаа.  Энэ хүн бол Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь юм.

гоё эгч Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болох гэж буйтай холбогдуулан тус наадмын анхны тэргүүн байрын шагналт яруу найрагчтай уулзаж ярилцлаа.  Энэ хүн бол Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь юм.

-Та 1991 оны “Цагаан-Уул” наадмын цомын эзэн болж байсан. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

Анхны 1991 оны “Цагаан-Уул” наадам амралтын өдөр болсон санагдана. Манай ангийн шүлэг бичдэг хэд уламжлал ёсоор оюутны байранд нэгнийдээ цуглаад хөөрөлдөж суутал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан ирээд, залуучуудын холбооноос хайрын шүлгийн уралдаан зарласан, өнөөдөр болно, хэдүүлээ очиж оръё гээд биднийг дагуулж явсан юм. Очсон чинь тэр үеийн залуу, дунд үеийн найрагчид бараг бүгдээрээ ирсэн байв. Тэр үед зохиолчдын хороон дээр “хар” хэмээх найрагч Занаа гуай залуучуудыг хариуцдаг байсан. Байсхийгээд биднийг зохиолчдын хороон дээр цуглуулж, ээлжлэн шүлэг уншуулсаар сүүлдээ бүр нүүр хагарчихсан юм даг. Тиймдээ ч тэр олон мундаг найрагчдаас зовохгүй, тайзан дээр гараад шүлгээ уншсан. Гурван даваатай явсан санагддаг юм. Эхлээд “Зүүд” шүлгээ уншлаа. Тэгээд шалгарчихлаа. II даваанд нь “Тавилан” шүлгээ уншаад бас л үлдчихлээ. Сүүлд нь яая даа гээд дэвтрээ эргүүлж тойруулж байтал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан  “За чи нөгөөхөө л уншиж болохгүй шүү. Тэр олны өмнө унших шүлэг биш шүү” гээд миний нэлээн дээр бичээд дарчихсан, Болд-Эрдэнэд үзүүлж байсан нэг нууц шүлгийг минь сануулчихдаг байгаа. Хоёр шатанд үлдчихсэн, бас шагнал нь тэр үеийн 1000 төгрөг гэдгийг сонсчихсон болохоор гэнэт түрүүлэх хүсэл төрөөд, “ер нь яагаад болохгүй гэж” гэж дотроо бодоод, өнөөхөө гаргаад уншчихсан. Нэлээн эротик маягийн шүлэг байсан л даа. Тэгсэн тэр үед тиймэрхүү эротик зүйлс хамаагүй бичдэггүй байснаас ч болсон уу, шинэлэг сонсогдсон уу, түрүүлчихдэг байгаа. Харамсалтай нь хожмоо ажил дээр гарч шүлэг бичихээ болиод, гэр бүл зохиосныхоо дараа хуучин юмнуудаа янзалж байгаад тэр шүлгээ олоод, гэр бүлээсээ санаа зовсондоо шууд устгачихсан. Одоо бодоход дэмий л устгадаг байж гэж боддог. Яахав залуу насны түүх шүү дээ. Харин тэр үеийн “Залуучуудын үнэн” “Цагаан Уул”-ын шүлгүүдийг хэрвээ нийтэлж байсан бол тэнд үлдсэн байж нэг болох юм. Аягүй бол үзэл сурталд таарамжгүй гээд хэвлээгүй ч байж магадгүй. Үнэндээ санахгүй байна. Ямар ч байсан тэргүүн байрын шагналд нэг тийм болор билүү, шилэн хос хун, 1000 төгрөгтэй аваад, бөөн баяр болж байлаа. Тэндээсээ гарч шууд Их дэлгүүр ороод, ээждээ тэр үеийн ид мода болж байсан 510-ын гутал авч өгч байж билээ. Ээж маань тэрийг насаараа л бахархаж ярьсан даа, хөөрхий. Учир нь тэр тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө Их дэлгүүрт 510-ын гутал ирээд, ээж маань хэрэндээ ганган байсан болохоор тэр гутлыг заавал авна гээд, аав “чиний сарын цалингийн үнэтэй тийм гутал авна гэж юу байдаг юм” гээд авч өгөхгүй, ээж гомдож уйлаад, нэг тиймэрхүү драм гэрт өрнөж байсан юм. Тэгээд л ээждээ тэр үнэтэй гутлыг нь аваад өгчих юмсан гэсэн бодол төрсөн юм байлгүй, шагналаа авангуутаа л Их дэлгүүр лүү очиж билээ.   
    
хөөрхөн 3- Уг наадамд яруу найрагчид зөвхөн хайрын шүлгээрээ оролцдог болохоор харьцангуй шударга болдог гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Магадгүй ээ. Сэдэв нь тодорхой болохоор популист маягийн үзэгчдэд таалагдах эх орон, ард түмэн, аав ээж гэсэн үгсийн цэцэрхэл хөврөхгүй, харин жинхэнэ чин сэтгэлийн, хайрын шүлгүүдийг сэтгэлийнхээ гүнээс олж нээхийг “Цагаан уул” шаарддаг. Хүн төрөлхтний одоо ч бүрэн нээж чадаагүй “сэтгэл” гээчийн нууцыг оролцогч бүр өөр өөрийнхөөрөө тайлдаг. Сэтгэлийн их хөлгүй далайд гүн гүнзгий шумбах тусам л улам содон, урьд үзэгдээгүй нээлтүүд илэрсээр байдаг нь гайхалтай.  

- Тухайн зохиолчийн шүлгээс нь өөрийн гэсэн өнгө аяс, сэтгэлийн нарийн хөг аялгуу болоод хайрыг үзэх үзэл нь мэдрэгддэг болов уу?

- Тэгж хэлж болно. Зарим үед тэнгэрийн зараалаар бусдын сэтгэлийн шаналанг найрагчид дааж, үүрч дуулах нь ч бий. Анхны ханьтайгаа учирсны дараа нөхөр маань нэг удаа надаас “чи яагаад шүлэг бичихээ больчихсон юм бэ” гэж асууж билээ. Тэгэхэд нь би “миний мэдэхгүй үл үзэгдэгч тэнгэр бурхан ч юмуу, ад чөтгөр ч юмуу хэн нэгэн надад гайхам сайхан мөрүүдийг ганцаархнаа гансарсан сэтгэлээ тэгшлэх гэж санаа алдан гиюүрч суухад минь илгээдэг. Яг л ганихарсан сэтгэлд минь гал ноцоох ганц чүдэнз мэт ирдэг... Харин одоо сэтгэлд минь нэгэнт хайрын гал ид дүрэлзэн гэрэлтэж байгаа болохоор тэнд гал ноцоох ганц чүдэнз болсон тэр мөрүүд ирсэн ч харагдахгүй үзэгдэхгүй болсон байх. Ямартаа ч “тэд” ирэхээ больсон, эсвэл би хайрын галд нүд гялбаад олж харж чадахгүй болсон” гэж хэлж байж билээ. Энэ санаагаа би дараа нь тэмдэглэлийн дэвтэртээ таталж үлдээсэн байсан болохоор ингэж тод санаж, сийрүүлж байгаа юм. Санаануудаа тэмдэглэдэг байсан тэр дэвтэрт маань олон янзын сонин эргэцүүллүүд үлдсэн байдаг. Сая дурьдсан эргэцүүллийг цааш сийрүүлбэл: “... Ганц мод гал болдоггүй болохоор ганцаараа байгаа намайг “гал” болгох гэж ханьсан ирдэг тэр тэнгэрийн “хишиг” намайг “гал” болох өрөөсөн модоо олчихвол яах бол? Ингэж болохоор ерөөс “гал” болохгүй ганц мод хэвээр явбал тэнгэрийн тэр “хишиг”-ийг насаараа хүртэх бус уу? Амьдрал гэдэг анхны харц шиг тунгалаг, анхны төсөөлөл шиг хиргүй, анхны мөрөөдөл шиг оргилуун чигээрээ үргэлжилдэггүй болохоор надад илгээх тэр юутай ч зүйрлэшгүй тансаг “илгээмж” өрөөсөн модоо олоод “гал” болон дүрэлзсэн ч үнс нурмын хооронд үе, үе үзэгдэн байх болов уу хэмээн горьдном” гэсэн байгаа юм... Тэгэхээр хайрыг хүссэн сэтгэлийн их тачаалаас шүлэг төрдөг юм гэж тухайн үедээ би бодож төсөөлж байж дээ гэж тэр дэвтрээ хааяа үзэхээрээ залуу насаа би “өхөөрдөн шоолдог” юм.
 
хөөрхөн 2- Одоо залуус амьдралаа амархан зохиож бас амархан салдаг болсон байна л даа. Миний бодлоор хайрын үнэ цэнэ буураад байгаа юм болов уу.  Та юу гэж бодож байна. Магадгүй залуус хайрын тухай дуулал болсон “Цагаан-Уул” наадамд оролцдог яруу найрагчдын шүлгийг сонсоод арай гэгээлэг мэдрэмж авах болов уу?

- Хайрыг зохионо гэж байхгүй байх аа. Харин залуус айл гэр болж туршилт хийх нь арай ихдээ юу гэж хааяа боддог. Ихэнх залуус туршиж үзээд үр дүн тааруу байвал шууд дараагийн туршилт руу цагийн хөрөнгө оруулалтаа хийж эхэлдэг. Зарим нь ч үр дүн гартал нь туршилтаа үргэлжлүүлээд, аз жаргалтай сэтгэл амар амьдарч харагддаг. Хүн хүнээсээ л болдог байх. Гэхдээ одоо хүмүүсийн амьдралыг үзэх үзэл улам илүү хийсвэр болж байгаа учраас сэтгэлээ сул тавьж дураар нь дургиулдаг “ухаан” гэж байх аа больсон юм болов уу. Сэтгэл гэдэг чинь үргэлж сайн сайхан зүйлд тэмүүлж, түүнийгээ эзэмшихийн тулд хар хорыг ч ялгаруулж чаддаг сонин “эрхтэн” шүү дээ. Сэтгэлээс буг ч төрнө, бурхан ч төрнө гэдэг энэ. Харин “ухаан” сэтгэлийн энэ савлагааг залан захирч байдаг. Ухаан “балчир” үед хүн сэтгэлээс асах түймэр шиг гал хайр, шуурга шиг хүчтэй тэмүүлэл, давлагаа шиг дийлдэшгүй хүслийг тэр бүр захирч дийлдэггүй. Тийм тохиолдлыг “ухаангүй” дурлал гэдэг. Гэхдээ одооны залуус эрт хэрсүүжиж, прагматик үзэлтэй болсон болохоор сэтгэлийн тэр эрс тэс хөдөлгөөнийг залан захирах чадварыг сайн эзэмших болсон. Одоо ер нь “ухаангүй” дурладаг хүн их л ховор таарах болж.
        
- Энэ жилийн “Цагаан-Уул наадамд оролцох гэж байгаа залуу яруу найрагчдад хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?


- Зөвлөх ч юу байхав дээ. Заавал үзэж туулснаас биш, бас мөрөөдөл төсөөллөөс ч асар хүчтэй давалгаа сэтгэлийн гүнд үүсэх нь бий. Найрагч хүн тэр давалгааг нарийн ажиглаж үгийн урнаар хэр дүрслэхээс сайхан найргийн төрөх, эс төрөх хувь заяа шалтгаалдаг болов уу. Иймд сэтгэлийнхээ гүн рүү лав сайн шумбаж, ёроолд нь байх хэний ч үзээгүй гайхамшгийг нээн илрүүлэхийг л хичээх хэрэгтэй байх. Ингээд “Цагаан Уул”-ын энэ жилийн сорилгод шүлгээ сойсон бүх найрагчиддаа хүний сэтгэлийн гаталж баршгүй хөлгүй тэнгисээр зориглон аялж, олон сайхан гаймшигт мөрүүдийг алдалгүй тэрлэж үлдээхийг хүсье.    


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • алунгоо (202.5.203.215)
    facebook хаяг Gerel_gegee@gmail.com ямар нэгэн мэдээлэл дамжуулаарай ах эгч нараа please
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • алунгоо (202.5.203.215)
    сайн байна уу? та би цагаан тэмцээнд орох маш сонирхолтой дараа жил ахин хайрын шүлгийн тэмцээн болвол заавал мэдээ дамжуулаарай холбоо барих утас:89212047
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • saraa (65.36.88.146)
    Emegtei hyniihee huvid aimaar zovlon yzsen gehdee tyyniigee sogdoj bish sorj tuulj chadsan daichin emegtei. Amerik hyntei suuh bolov uu gej taamaglaj biasan harin tegeegyi. Amerik yavsan gants bie setgyylch hyyhnyyd amerik hyntei gerlesen jishee olniig medne. Eh ornoo gesen setgeltei hyn baina.
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (202.21.113.138)
    mundag yumaa ijiigee bayarluulsan l bna shtee urgelj hairaar gereltej yavaarai OYUNDARIA
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • ***** (182.160.56.90)
    duu n gej neg ***** tentger har yum
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    hehe ene bas shvlegch baisan ain
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК