Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн архивын газартай хамтраад
энэ сарын 18-наас ирэх сарын 29-нийг хүртэл нийт 29 байгууллагад шалган
туслах ажлыг явуулж байгаа юм байна.

Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн архивын газартай хамтраад энэ сарын 18-наас ирэх сарын 29-нийг хүртэл нийт 29 байгууллагад шалган туслах ажлыг явуулж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд шинээр байгуулагдсан болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулах, төрийн албан хаагчдын ойлголт хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомжууд болон бусад мэдээллүүдийг хүргэхээр дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдэд батлагдсан хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ. Түүнчлэн ажлын байранд заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх замаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, давтан гаргуулахгүй байх нөхцлийн хангуулах зорилготой аж. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсээр эл ажлаа үргэлжлүүлэх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/