“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа
Автомашингүй өдрийг угтсан 7 хоног өнөөдөр “Гарцаар гарах өдөр”-өөр
үргэлжилж байна.

“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдрийг угтсан долоон хоног өнөөдөр “Гарцаар гарах өдөр”-өөр үргэлжилж байна. Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурынхан хотын төв хэсгийн гудамж, замын хөдөлгөөнд оролцогчид, зам хөндлөн гарч байгаа иргэдэд тусалж, гарцаар гарахыг уриалж байна. Мөн энэ өдрийн хүрээнд Замын цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Зам тээврийн ослыг бууруулахад залуучуудын оролцоо” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлгийг ШУТИС-ийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа. Маргааш "Унадаг дугуйн өдөр" болно гэж
нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)