
Дээрхийн гэгээнтэн Далай ламын хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлтэйгээр, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Дилав Хутагт” сан ТББ-аас XIV Далай ламын цахим хуудсыг эрхэлж байгаа юм. “Dalailama. mn” цахим хуудаснаас монголчууд Далай ламын айлчлалын хуваарь, хэлсэн үг, номын айлдвар, үйл ажиллагааных талаар мэдээ мэдээлэл, дүрс бичлэг, гэрэл зургийг үзэж болох нь. Сонирхуулахад, Далай ламын цахим хуудас тав дахь хэлээрээ сүсэгтэн олонд хүрч байгаа юм.
Тэрээр ирэх сарын 13-нд Швейцарийн Фриборг хотод айлдах айлдвартай юм байна. Дээрхийн гэгээнтэн Фриборгийн форум дээр Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” (Жанчүв Ламдон) номыг нэг өдөр хагасын турш айлдаж, Цагаан Дарь Эхийн жинан хайрлана.


Д.Ундрах /24tsag.mn/