
Зургаадугаар сарын 14-нд 10.00-11.20 цагт Орос хэл, 13.00-14.40 цагт Хими, 16.00-17.20 цаг хүртэл Англи хэлний шалгалттай. Харин 15-нд нь 08.30-09.50 цагт Монгол Улсын түүх, 11.30-13.10 цагт Математик, 14.30-15.50 цагт Биологи, 17.00-18.20 цаг хүртэл Монгол хэлний шалгалт авах юм. Шалгалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 16-нд 08.30-09.50 цагт Газарзүй, 11.30-12.50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14.20-16.00 цагт Физикийн шалгалтуудыг авна.