
Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулахын тулд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг гаргасан ч санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар зогсоод байна. Тэгвэл Засгийн газраас дахин 8-9 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олгох орон сууцны шинэ хөтөлбөр боловсруулсан байна. Энэ төслийг ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
ШӨХТГ-аас орон сууцын мкв-ын үнийг нэг сая төгрөгт барих боломжтой гэсэн ч Барилга, хот байгуулалтын яамнаас боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Харин барилгын компаниудад зээл өгч дэмжих нь үнийг тогтворжуулах боломжтой гэж үзээд байна.
Одоогоор шинэ төслийн санхүүжилтийг хаанаас, хэрхэн гаргах талаар мэдээлэл байхгүй байна.
Сэтгэгдэл (3)