Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төлбөрөө нэмдэг “Мобиком”-оос татгалзъя

2013-3-28
0
ЖИРГЭХ
Mobicom-2Ийм л зохицуулалт хийх байсан бол анхнаасаа шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Эндээс та сонголтоо хийгээрэй гэсэн бол иргэд өнөөдөр бухимдахгүй л байлаа. Хугацаатай хэрэгжүүлэх нэрийн дор Мобиком компани эндээс яаж бултах вэ гэсэн арга чаргаа хайсан бололтой.

Mobicom-2     Энэ сарын 15-наас эхлэн  монголчууд 10 секунд ярьсан ч нэг минутын төлбөр төлдөг жишигт шилжлээ.
    Уг нь өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нар Үүрэн телефон операторуудтай ширээний ард суун ярианы төлбөрийг секундээр тооцох хэлэлцээ хийж,  хугацаатайгаар хэрэгжүүлэх болсон нь ард түмэнд таалагдсан.
Гэвч хэрэгжих дээрээ тулсан чинь Үүрэн телефоны операторууд хэлсэн амнаасаа буцах нь тэр. Хэрэглэгч нэг минутаар тооцон төлж байснаасаа илүү үнэ төлөх болов.

 “Сахил хүртээд шал дордов” гэгчээр үүрэн холбооны оператор компаниудаас санал болгож буй нэг секундын ярианы төлбөр одоогийн төлбөртэй харьцуулахад хоёр дахин их болсонд хэрэглэгчид эгдүүцэж байна. Ярьсан секундын төлбөр төлнө гэж бодож байсан бол харин ч эсрэгээрээ болов.

    Энэ тухай ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгөөс тодруулахад  “Хүмүүс гуравдугаар сарын 1-нээс эхлэн бидний ярьсан төлбөр  автоматаар секундээр тооцогдоно гэж ойлгож байсан. Гэхдээ энэ бүгд хуучнаараа зөвхөн шинэ үйлчилгээ гарч байгаа юм. Хэрэглэгч секундын үйлчилгээг сонгож болно, таалагдахгүй бол хуучин үйлчилгээ рүүгээ шилжиж болно” гэсэн нь өнөөх хэлэлцээ хийж байсан үетэйгээ алд дэлэм зөрөх нь тэр.
   
    Ийм л зохицуулалт хийх байсан бол анхнаасаа шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Эндээс та сонголтоо хийгээрэй гэсэн бол иргэд өнөөдөр бухимдахгүй л байлаа. Хугацаатай хэрэгжүүлэх нэрийн дор Мобиком компани эндээс яаж бултах вэ гэсэн арга чаргаа хайсан бололтой.
    Учир нь тус корпораци секундээр тооцох шинэ журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нэг секундын ярианы төлбөр 1,7 төгрөгөөс доошгүй байх гэсэн шийдвэрийг бамбай болгов. Энэ тухай ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий ярихдаа,“Мобиком компанийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороонд тарифаа нэмэх асуудлыг тавьж нэг минутын ярианы төлбөрийг 1.7 төгрөгөөр нэмэх шийдвэр гарсан юм билээ. Үүнд манайхаас шаардлага тавих боломжгүй. Учир нь Харилцаа холбооны тухай хуулиар энэ эрхийг олгосон тул бид хөндлөнгөөс оролцох боломжгүй” хэмээн тайлбарлав.Зах зээлийн хуулийг зөрчин үнийг хүчээр хязгаарладаг байсан төр энэ удаад хүчээр нэмэхийг шаардсан бололтой. Товчхондоо бол “Мобиком” секундын тариф нь 1,7 төгрөгөөс доош байхаар тогтоовол бусад оператор компаниудын зах зээлд оршин тогтнох эсэх асуудал бэрх болох тул ийнхүү “Мобиком”-ын тарифын доод хэмжээг тогтоож, бусад нь өрсөлдөөний журмаар арай бага үнэ тогтоосон гэнэ. Ингээд “Мобиком” нэг секунд нь 2,2 төгрөг, “Скайтел” 1,8, “Юнител” 2,0 төгрөг зэргээр үнээ тогтоожээ. Хамгийн бага үнийг тогтоохоос бус дээд үнийг тогтоодоггүй тул өнөөдөр 2,2 төгрөг гэх тариф мөрдөгдөж эхэллээ.

    “Мобиком”-ын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч өмнө нь сүлжээндээ 50 секунд яриад 70 төгрөг төлдөг байсан. Харин шинэ буюу секундын үйлчилгээ рүү шилжвэл 50 секунд яриад 110 төгрөг төлөхөөр болж байна. Тэгэхээр нэг минут хүрэхгүй ярьдаг хэрэглэгчдэд бус, 10 секундээс дотогш ярьдаг хүмүүст зориулсан зохицуулалтыг хийв бололтой. ШӨХТГ-ын сүр дуулиан болсон хэлэлцээ ийнхүү үр дүнгээ өгсөнгүй. Монголын хэлэлцээ дундаа гацаж ажил хэрэг нь болдог нь ховор гэдгийг энэ удаагийн секундын ярианы төлбөр ч баталлаа.

Ингээд секундын ярианы төлбөрийн талаарх иргэдийг яриаг хүргэе.

СХД-ийн иргэн:Л.Гантулга
-Эхлээд сайхан зүйл ярьчихаад хэрэгжихгүй байгааг ойлгохгүй байна. Мобиком олон жил биднийг мөлжлөө шүү дээ. Одоо болимоор юм аа. Би Мобикомын хэрэглэгчээс татгалзсан.

БЗД-ийн иргэн:С.Алтанцэцэг
-Секундээр тооцно гэдгийг маш зөв шийдвэр гэж хүлээж авсан. О. Магнайг овоо юм хийх нь гэсэн чинь хачир дээрээ ажил хэрэг болсонгүй. Үнэхээр хийх гэж байгаа бол ажлаа бодитой болгох хэрэгтэй ш дээ. Сүүлдээ шинэ үйлчилгээ болж хувирах шив дээ. Ингэж ард түмнийг хаана хаанаа хуурч болохгүй шүү дээ.  Мобиком бол хэрэлэгчийнхээ тоог цөөлөх л бодлого барих юм. Үнэхээр үүнд сэтгэл дундуур байна.

СБД-ийн иргэн: А.Цоож

-Өнөө яриад байсан О.Магнай хааччихав аа. Дэд дарга нь мэдэгдэл хийх болов. Үнэхээр тэмцэж байгаа бол эцсийг нь хүртэл үзэх хэрэгтэй ш дээ. Дутуу зүйл хийхийн хэрэг юу байна вэ. Мобиком, Юнитель компани болих хэрэгтэй. Скайтель шиг ядаж 1,8 төгрөгөөр тооцож болдоггүй юм уу.

ЧД-ийн иргэн: С.Сүрэн:
-Их сайхан шийдвэр гаргалаа гээд О.Магнайг дэмжиж байлаа. Мобиком гэж яасан цадаж ханадагүй газар вэ. Хугацаа өгөөд байсны цаана будилаан үүсгэх гээд байсан юм биш үү. Секундээр төлбөр төлсөн дорвол минутаар нь төлсөн дээр юм билээ. Шинэ үйлчилгээ энэ тэр гээд нэрлэчихсэн нь хачирхалтай.
 Б.Аяз
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • ***** (202.131.231.26)
    ene Mobicom bolimoor yumaa hanaj tsaddagui gahaanuud yumaa boliosooo uur hurch ukhlee mobi barihaa bolidiimuudoo yarij amjaagui baihad l sardaaa 40-50 garchaad bhiin odooch tantgaa aldaa biz noshnuud
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (202.131.229.77)
    Skyteliin zahiral Boloriin hamgiin baga emegtei dyygiin nereer mobicom loozognodog gej baigaa,
    2013 оны 03 сарын 29 | Хариулах
  • ***** (122.201.18.21)
    hariltsaa holboony zohitsuulah horoo gej uniig barij hyazgaarlaj baidag gazar!!! Mobi unee buulgaval busad operatoruud suhruud ireh uchraas uchnuun jil Mobigiin uniig bariad bgaa!!! eniig eruusuu oilgohgui bnuu!! Mobi-g gej dairch baihaar ter zohitsuulah horoond ni handah heregtei. Mun duudlaga hiihed ugaasaa ehnii 1 minut hamgiin undur zardaltai baidag, zalgasan dugaaraa haina olno holbogdono! Negent holbogdson bol daraagiin minutuud bol tiim undur zardal garahgui!! joohon yum medej baij yarij baih heregtei shde
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • GURRAGCHAA (122.201.18.1)
    BI TEMUULEED SANSART NISSEN GEJ MOBIGOOR REKLAMDUULJ BAIGAA.HA HA
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • zochin (202.131.235.2)
    bi mobicomoos tatgalzsan. sayahniig boltol mobi-giin daraa tulburt baridag bsan sard 40000 buudaggui bsan. ter uramshuulal unegui minut ene ter ni aimaar hurdan duuschihdag. sariin umnuus skytel barij bgaa uur suljee ruu hichneen udaan yarisan ch buten sarin tulbur yamar ch bsan 25000 hetrehgui l bna. 15000 ch gesen mungu shuu humuusee. mobigoos tatgalzatsgaaya.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (103.11.193.186)
    Хамгийн харамсалтай нь Мобикомын мөнгө монголдоо үлддэггүй гэж ярилцах юм, үнэн үү. Гадагшаа гараад явчихдаг гэлцдэг
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
    • *****
      японы хөрөнгө оруулалттай компани шдэ, япон руу л явах нь дээ мөнгө нь
      2013 оны 03 сарын 28
  • ***** (122.201.18.31)
    odoo Unitel bid 1tugrogoor tootsno geed zarlachaach. tegvel Mobi budaa shte
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • йыйыб (202.131.226.243)
    bvgdeeree boliyo geed bolichihdog yum bhuu setgeliin hooroltei yumnuud
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • *** (202.131.226.243)
    Та нар мобиком мобиком л гэхийн үнээ бууруулах хүсэл байвч харилцаа холбооны зохицуулах газар гэж юм байна. Үнээ бууруулахгүй байгаа нь ямар нэг учиртай гэдэг талаас нь бодож үзэх олигтой толгойтой амьтан байдаггүйн байхдаа үнэтэй гэдгийг та нар бйатугай мобикомынхон өөрсдөө ч мэдэж байгаа юмыг жоохон наанатай цаанатай бодож баймаар юмдаа манайхаан
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • Үнэнч хэрэглэгч (202.131.229.77)
    Та нар чаддаг юм бол татгалзаарай харъя тан нарыг
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
    • *****
      шулуулж дуусаагүй бол дуустлаа моби-гоо барь.
      2013 оны 03 сарын 28
  • ***** (202.55.180.154)
    ODOO MONGOLCHUUD ENE MOBI-S DUGAAR AVAHAA BOLIYOO,
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.118.156)
    Мобиком больмоор юм аа үнэхээр монопол эрхтэй скайтел үндэсний компани болсон бна лээ шүү хүмүүс ээ дэмжээрэй сүлжээндээ үнэгүй бусад сүлжээнд 30 төгрөг болж бгаа биздээ мобикомоос татгалзий
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • dorj (119.40.100.99)
    shulagch mobicomoos tatgalzatsgaaya
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (122.201.18.175)
    Mobicom gyi heg oder zoxion baiguulaad yzii l dee.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (202.9.47.132)
    er n buh Mongolchuud Mobicomoos tatgalzval yasan yum.dandaa hun luivardaj bna.nogoo baritsaa avahgui,butsaaj ogno geed bsan n yalaa.odoo boltol baritsaanii mongoo butsaagaagui l bgaa bizdee.ter Magnai ch gesen ankh garch irehdee neg ih ajil hiisen hun bolj baahan jujig tavichihaad odoo ooroo haachiv.tom tom yum yarij ard tumnii setgel sanaagaar toglochihood ooroo gadaadiin ornuudaar zugaalaad l...
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • Baty (169.252.4.21)
    Mobicomiin dugaaraa hayanaa. Internet ni ch gesen unetei tegeed bas udaan. Yamar 90eed on bishdee!
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (202.179.2.202)
    tatgalzah bolnoo aldah iuma alga!
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (202.131.242.218)
    Mobicomiin uniig uursduu bish tsaanaas ni togtooj ugsun geed baihad oilgohgui umuu albaar ingeed bgaa umuu. Mobigoos tatgalzah neg ni tatgalzaachee zaaval mobi bari gej hen ch heleegui sh dee.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.39.62)
    Мобисомоос татгалзъя бүгдээрээ.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (202.170.67.252)
    BI Mobicomoos tatgalzsan. Setgel saixan baina.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • zl (202.179.11.62)
    mobicomoos ugaasaaaa niiteeree tatgalzah heregtei ydaj vndesnii heden gazar.nhaa hereglegchid baiy l daa skytel unitel g-mobile has golomt hadgalamj geh met
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    10 цаг 17 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    10 цаг 22 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК