

Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлсэн 32 байгууллагын 54 саналыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг удирдах хорооны гишүүдэд танилцуулжээ.
Мөн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай танилцан холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэлийг өглөө.
Эхний шалгаруултад тэнцсэн аж ахуй нэгж байгууллагатай хэлцэл хийхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарт үүрэгджээ. Мөн аж ахуй нэгж байгууллагуудтай хийх гурван талт гэрээний төслийг боловсруулан танилцуулахыг Ш.Ганхуяг, Н.Нацагдорж нарт даалгалаа.
Ирэх сарын нэгнээс эхлэх бүтээн байгуулалтын ажлыг шалгуурт нийцсэн ямар компани хэрэгжүүлэх болсныг өнөөдөр зарлана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.