
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д
-11.30 цагт Барилгын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн биржийнхэн мэдээлэл хийнэ.
-12.30 цагт “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Бааварын эрхийг хамгаалахаар Дүрс, дуу бүтээгчдийн үндэсний холбооныхон мэдээлэл хийнэ.
-11.00 цагт МН мэдээллийн төвд Залуучуудад монгол зан заншил, өв уламжлал, хүн ба байгалийн тогтолцоо, буяны мөн чанарын тухай мэдлэг олгох зорилгоор зохион байгуулагдаж буй “Тэнгэрлэг үйлс бүхэнд буян оршдог” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
- Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын ширээний теннисний шигшээ тэмцээн “Оч” клубт болно.
-Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Хаврын нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгарсан багуудын тоглолт "Буянт Ухаа" спортын ордонд болно. Хагас шигшээд шалгарсан эмэгтэйчүүдийн “Энагурэ” “Эрчим”, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV, эрэгтэйчүүдийн “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” “ИНЕГ”-ын багууд өнөөдөр тоглож хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө тоглох юм.