
Гэтэл Монголын нүүрсний зах зээл сүүлийн үед илт хямралтай байна гэж дуулдах боллоо. Ердөө хэдхэн сарын өмнө манай улс Хятадад нийлүүлдэг нүүрснийхээ хэмжээгээр Австралийг ардаа орхиж, жагсаалтын эхэнд явж байсан. Тэгвэл өнгөрсөн сарын мэдээнээс харахад Австрали, Канад, ОХУ, АНУ-ын дараа тавдугаарт бичигдэж, байр сууриа ихээхэн алдсан байна.
Тэгвэл энэ талаар Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ, "Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч бол манай урд хөрш БНХАУ. Гэтэл Хятадын аж үйлдвэржилтийн хурд саарч, гангийн үйлдвэрүүдэд нь түүхий эдийн илүүдэл үүсч, энэ хэрээр коксжих нүүрсний эрэлт буурч, үнэ нь унасан. 2013 он гарсаар байдал дээрдсэнгүй, нүүрсний үнэ тасралтгүй унасаар байна. Энэ утгаараа хямрал хэвээр үргэлжлээд байвал нөхцөл байдал маш хүндээр эргэх нь ойлгомжтой. Нүүрсний зах зээл ойрын хугацаанд сэргэх боломжгүй гэдгийг олон улсын зах зээл шинжээчид хэлж байна. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд. Энэ утгаараа аж үйлдвэржилт, бүтээн байгуулалт хурдтай эрчимжиж байж л нүүрсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Нөгөө талаас зах зээл хүндрэхийн хэрээр коксжих нүүрс экспортлогчдын хоорондын өрсөлдөөн ширүүсэх нь мэдээж. Энержи Ресурс компани л гэхэд өнгөрсөн 2012 онд алдагдалтай ажилласан байгаа. Гэхдээ үйл ажиллагаагаа ямартаа ч зогсоолгүй, хэвийн үргэлжлүүлэхийг нэн түрүүний зорилго болгож, байгаа бүх боломжоо шавхаж ажиллаж байна " гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)