Хар тамхи хадгалсан хэргээр баривчлагдсан нэг этгээдэд Британийн шүүх хачирхалтай шийтгэл ногдуулжээ.

Хар тамхи хадгалсан хэргээр баривчлагдсан нэг этгээдэд Британийн шүүх хачирхалтай шийтгэл ногдуулжээ. Гэртээ нэг кг орчим хар тамхи хадгалж байсан 32 настай тэрбээр мансууруулах бодисын хор хөнөөл, нийгэмд учруулах аюулын талаар 5000 үгтэй эсээ бичих ёстойг сонсоод маш их гайхаж “Хар тамхи хэрэглэж болно, болохгүй гэдгийг хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж болох уу. Заавал хөнөөлтэй гэж бичих ёстой юу” гэж “даварсан” гэнэ. Гэсэн ч тэрбээр шүүхийн шийдвэрийг даган эсээ бичиж, хар тамхи хүний сэтгэц, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон хорт хавдрын суурь болдгийг тун нарийн судалгаанд тулгуурлан өгүүлсэн аж. Үүнээс гадна түүнд нэг жил хорих ял ногдуулжээ.
Сэтгэгдэл (3)