Богд хааны музей өнөөдөр, маргааш хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Учир нь тус музей "National Geographic Mongolia" сэтгүүлтэй хамтран "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" нэртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Хүүхдүүдээс гадна Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гишүүдэд ч төлбөргүйгээр үйлчлэх гэнэ. "Музей үзэх гэр бүлийн өдрүүд" ирэх сарын 4-6-нд дахин үргэлжилнэ.

