ГИХАЭГ-ын албан хаагчдад өчигдөр нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
талаарх сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс
зохион байгуулжээ.

ГИХАЭГ-ын албан хаагчдад өчигдөр нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулжээ.
Сургалтаар албан хаагчдад дээрх хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ойлголтын зөрүүтэй зарим зүйлд хариулт өгсөн байна.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд тус байгууллага нь үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй байлгах, дотоод хяналтыг сайжруулах зорилготой ажиллаж байгаа аж.