Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кока-Кола компанийн CEO Мухтар Кент: Ирэх 10 жилийг шинэ санаа тодорхойлно

2013-3-31
0
ЖИРГЭХ
muhtar-kent_1857453cМухтар Кент бол турк гаралтай америк бизнесмэн. Сонингийн тасархайнаас Кока-Кола компанийн ажлын зарыг олж уншин тус компанид түгээгчийн ажилд орсон нэгэн. Хүн хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч чадахыг харуулсан тод жишээ бол яах аргагүй энэ хүн. Түгээгчээр ажиллаж байхдаа бараа түгээлт, маркетинг болон логистикийн системийг бие даан судалж, 1985 онд Турк дэх Кока-Кола компанийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдсон аж. 1989-1995 он хүртэл тэрбээр тус компанийн зүүн европын 23 орныг хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Ингээд 1995 онд бодлого хариуцсан захирлаар томилогдсоноос хойш хоёр жилийн дотор компанийн жилийн орлого 50 хувиар нэмэгдсэн байна. Түүний санаачлагаар Кока-Кола ундаа Хятадын зах зээлд орж ирсэн гэдэг. Түүнд зориулж Кока-Кола компани шинэ албан тушаал хүртэл зохиосон байна. Энэ нь олон улсын үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч юм. Тэрбээр 2005 оноос уг албан тушаалд ажиллаж байгаад 2008 онд Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал болсон байна. Мухтар тэр жилдээ 20 сая долларын ашигтай ажиллажээ. Ингээд дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй, давтагдашгүй таашаал өгдөг ундааны эзэн ноён Мухтар Кенттэй rt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя.

Б.Билэгт

-Дэлхийн эдийн засгийн хямрал танай компанид хэрхэн туссан бэ?
-Манай компани дэлхий даяар нийт дөрвөн тэрбум үйлчлүүлэгчтэй. Түүнчлэн манай бараа бүтээгдэхүүн боломжийн үнээр худалдаалагддагаас гадна өдөр тутмын хэрэгцээ болсон хүнс учраас манай компанид туссан хохирол бусад салбарынхны хажууд өчүүхэн. Тиймээс бидний бизнес өнөөдөр ч, маргааш ч хамгийн ашигтай нь байх болов уу. Бид эдийн засгийн хямралын үеэр компанийн ашиг орлогыг тогтвортой өсгөх бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нь цаашдаа удаан хугацааны туршид өссөн дүнтэй гарах болно гэдгийг дуулгахад таатай байна. Манай компанийн стратеги, тактикийн бодлогыг боловсруулах баг болон дэлхийд танигдсан 500 гаруй бүтээгдэхүүн маань биднийг гудамжинд гаргачихгүй байх гэдэгт би итгэдэг.

-Тэгэхээр эдийн засгийн хямралаар алдсан хохирлоо нөхөж чадсан гэсэн үг үү?
-Миний бодлоор хохирлөө нөхөхөд нэлээд удаан хугацаа шаардагдана. Хохирлын хэмжээ их байгаадаа бус, дэлхийн эдийн засаг тогтворжихоос бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл эдийн засаг тогтворжиж байгаагийн илрэл хэмээгддэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл тогтворжих үед хэрэглэгчийн худалдан авах чадвар сайжирдаг. Үүнтэй уялдаад хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа кока-колаг худалдан авах нь улам олшрох болно гэж бид үзэж байгаа. Бид дахин хямрал болоход давж гарах бүх бэлтгэлээ базаасан гэж хэлж болно.

-Хямралын үед шинийг санаачлах нь хэр өгөөжтэй вэ?

-Би 1990-ээд оны үеийг интернэтийн хувьсгал тодорхойлж, өнгөрсөн арван жилийг биотехнологи тодорхойлсон бол шинэ санаа ирэх арван жилийг тодорхойлно гэдэгт итгэдэг. Манай компанийн хувьд ирэх арван жилд шинэ бүтээгдэхүүн, боодол баглааны санаа оноог зөвхөн АНУ-д бус дэлхий даяар дэмжиж ажиллах болно. Манай компанид шинийг санаачлах бүхэл бүтэн ажлын хэсэг ажилладаг. Тэгэхдээ зөвхөн АНУ дахь салбарт байдаг юм биш. Би сая Хятад, Мексик болон Бразил дахь салбар компаниуддаа ийм төрлийн ажлын хэсэг байгууллаа. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн шинэ санааг тухайн орон нутагт нь зохицолдуулан хэрэгжүүлэхийг зорьдог. Хямралтай ч бай үгүй ч бай шинэ санаа хэрхэн хэрэгжихээс бүх зүйл шалтгаалдаг юм шүү дээ.

-Кока-Кола хэмээх нүсэр компанийн удирдлагын хувьд ямар шинэ санаа сэдэв?

-Бид шинэ санаа гэдгийг үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, тэдний сэтгэлийг татах аливаа бизнесийн элемент гэж ойлгодог. Үүнийгээ ч сайн ухамсарладаг учир олон жилийн турш манай компани үргэлж нэгдүгээрт байсан гэж боддог шүү. Энэ жил дэлхий даяар өдөр бүр 50 тэрбум ундаа хэрэглэгдэнэ гэснээс 1.6 тэрбум нь кока-кола байх тооцоо бий. Тэгэхээр бидэнд цаана нь 48 тэрбумыг өөрийн болгох зах зээлийн өрсөлдөөний талбар байгаа биз. Үүнээс л манай компанийн орлого өснө гэж бардам хэлж чадаж байгаа юм шүү дээ. Кока-Кола сүлжээ дэлхий даяар 2600 гаруй албан ёсны дистрибютертэй боллоо. Манай компанид ажилладаг 12 мянган хүн байна. Тиймээс ийм том компанийг удирдана гэдэг тийм ч амар зүйл биш. Би өдөр бүр шинэ ном уншдаг. Өөртөө хэрэгтэй гэх үүднээс бус надад итгэж найдаж буй 12 мянган ажилтныхаа төлөө юм шүү дээ.

-Та 1978 оноос тус компанийн төлөө зүтгэсээр ирсэн. Та анх ажилд орохдоо Кока-колад ингээд 30 гаруй жил ажиллачихна гэж бодож байв уу?
-Би анх борлуулагч, түгээгчээр ажиллаж байлаа. Тэр үед хааяа шантрах мөч тохиолддог л байсан. Заримдаа өөр ажилд ормоор ч үе байдаг байлаа. Гэхдээ би тэр бүхэнд бууж өгөлгүй, тууштай байж өдий хэмжээнд хүрснээрээ өөрөөрөө бахархдаг. Хэрвээ би өөрийгөө зоригжуулж, энэ бүхнийг хийгээгүй бол өдийд би хэн ч биш байж ч болох байсан шүү дээ. Тиймээс би энэ компанид үнэхээр баярлаж явдаг.

-Та Кока-кола ундааны юугаар нь бахархдаг вэ?

-Бид нийгмийн бүх давхарга, орлогын хэмжээг хамааралгүй дэлхийн бүх насны хүмүүст хамгийн хямд үнээр дээд зэрэглэлийн амтыг санал болгодог. Үүгээр бахархахгүй байхын аргагүй. Манай компани 120 гаруй жил оршин тогтнохдоо дэлхийн хамгийн сайн танигдсан брэнд болж чадсан гэдгийг 80 настай буурлаас найман настай балчир хүртэл батална. Түүнээс гадна үйлчлүүлэгчид манай бүтээгдэхүүнд хэзээ ч эргэлздэггүй шүү дээ.

-Таны араар ажилтнууд тань бизнесийн шинэ санааг дэмжих хэлтсийн ажилтан гэж ярьдаг нь сонирхолтой санагдлаа?

-Тэр чинь би шүү дээ. Би захирал, дарга энэ тэр гэж дуудуулахаасаа илүүтэй ажилтан гэж хэлүүлэх дуртай. Дарга хүн хамт олноосоо албан тушаал хэмээх хашлагаар өөрийгөө хаах хэрэггүй байдаг юм. Үүнээс хэн ашиг хожих вэ. Хэн ч биш шүү дээ. Харин ч бүгд хохирно. Ер нь би нэг их даргархаад байдаг хүн биш.
Б.Билэгт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 10 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 35 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 58 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 39 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 19 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 33 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 3 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 33 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК