Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүххуяг: Урлагт “БИ” гэдэг өвчнөөс л хол явах хэрэгтэй

2011-11-21
0
ЖИРГЭХ
Монгол Улсын гавъяат жүжигчин Ж. Сүххуяг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд "Тэнгэрийн хишигтэй миний дүрүүд" тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна. Драмын жүжигчин, бас тэгээд сүүлийн үед урлагаас хөндийхөн байсан түүний тоглолт олон хүний сонирхол татаж байгаа. Тиймээс тоглолтын бэлтгэл гээд чөлөө завгүй цагаас нь "хумсалж" түүнтэй ярилцлаа.

Монгол Улсын гавъяат жүжигчин Ж. Сүххуяг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд "Тэнгэрийн хишигтэй миний дүрүүд" тоглолтоо үзэгч олондоо өргөн барих гэж байна. Драмын жүжигчин, бас тэгээд сүүлийн үед урлагаас хөндийхөн байсан түүний тоглолт олон хүний сонирхол татаж байгаа. Тиймээс тоглолтын бэлтгэл гээд чөлөө завгүй цагаас нь "хумсалж" түүнтэй ярилцлаа.

- Тоглолтоо хийх гээд зав багатай байна уу?
- Их, их. Миний хийж чадах амар ажил биш байна. Олон сайхан хүнтэй хамтарч ажиллаж байгаа болохоор сайхан бүтэж байна.

- Тоглолт гэхээр голдуу дуу хуур л санаанд орох юм. Гэтэл дүрээр хэрхэн тоглолт хийх бол гэсэн сониуч зан төрж байна.

- Би анх 16 настайдаа "Давааны цаана даваа" кинонд тоглосон. Түүнээс хойш олон кинонд тогложээ. Үүнийгээ ард түмэндээ ахин танилцуулахын тулд тоглох гэж байгаа юм. Тэгээд ч би телевизийн олон ангит “Хэцүү анги”, “Чонын алтан шагай” зэрэг киноны туслах дүрд тоглосныг эс тооцвол нэг хэсэг ард түмнээсээ хөндий байлаа.

- "Тэнгэрийн хишигтэй миний дүрүүд" тоглолтоос үзэгчид яг юу үзэх вэ?

- Намайг тухайн кинонд хэрхэн тоглож байснаа эргэн дурсахад тэр киноны дүрс гарах юм. Жишээ нь "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны хэсэг дэлгэцээр гарахад би тайзан дээр "Энэ кинонд тоглож байхдаа би тэдэн настай байлаа, тийм бэрхшээл, ийм сайхан зүйл тохиолдож байв" гэх мэт ярих юм. Анх кинонд тоглох гэж байхдаа их хөглөдөг байлаа шүү дээ. Энэ бүхнээ эргээд бодоход сайхан санагддаг. Түүнийгээ ард түмэнтэйгээ хуваалцахад бүр ч сайхан байх болов уу. Зохион байгуулагч маань бүхнийг хариуцаж байгаа болохоор Сүхээ ахад нь санаа зовох юм алга. Тоглолт болох өдрөө тэсэн ядан хүлээж байна.

- Тоглосон кино болгоноо гаргана гэвэл олон цаг шаардагдана. Тэгэхээр нэлээд сонголт хийх хэрэг гарсан байх даа?

- Тэгэлгүй яах вэ. Би дэлгэцийн 70 гаруй, тайзны 50 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Энэ тоглолтод зөвхөн киноны дүрүүдээ оруулсан. Гэхдээ олны таашаалд нийцсэн дүрүүдтэй кино сонгогдсон гэж зохион байгуулагч маань ярьсан. Тоглолтын үеэр Монголын кино урлагт намайг хайрлаж байсан хүмүүсийн мэндчилгээ ч явах юм билээ.

- Та өөрөө ямар кино сонгогдсоныг нь мэдээгүй юм уу?

- Мэдээгүй. Би үзэгчдэдээ бэлэг барьж байгаатай адил зохион байгуулагчид маань надад гэнэтийн бэлэг барих гэж байгаа гэсэн.

- Зарим кинондоо та хэрхэн тоглосноо бараг мартсан байх даа?

-Аягүй бол тэгсэн байх. Яг дэлгэцээр гарахад нь санахгүй золигтох вий. Гэхдээ дэлгэцээр гарахаар нь хараад санах байлгүй дээ.

-Олон дуучин оролцох юм байна билээ?

-Тийм. Тэдгээр дуучны клипэнд би тоглосон болохоор намайг тоглолтоо хийнэ гэж сонсоод л надаар гуйлгалгүй дуулахаа амласан. Үүнд би их баярлаж байгаа. Залуу байхдаа тоглож байсан дүрээ тэр үдэш өөрөө болон ард түмэнтэйгээ харах сайхан байх.

-Тайзнаа анхны бүтээсэн гол дүр Павел Корчагин байх аа?

-Намайг "Болд хэрхэн хатаагдсан нь" жүжгийн гол дүр П.Корчагинд Г.Доржсамбуу багш маань тоглуулсан. 1982 онд сургуулиа төгсөөд жинхэнэ будаг нь ханхалсан машин гэдэг шиг асар их хүсэл тэмүүлэлтэй залуу урлагт хөл тавьж байлаа. Өмнө нь би кинонд тоглосон ч өөрийгөө урлагт орсон гэж боддоггүй байсан юм. Хүүхэд залуучуудын театрт жил хэртэй тайз, гэрэл дээр ажилласан. Тэгж байтал ГДоржсамбуу багш намайг "Алив чи энэ дүрд шалгуул" гэсний дагуу анхны гол дүрдээ тоглож баив. Оюутны ширээнээс дөнгөж гарсан хүн гол дүрд тоглоно гэдэг ховор боломж, аз. Төд удалгүй энэ дүрээрээ багшийнхаа хамт Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал хүртсэн.

-"Мандухай сэцэн хатан" киноны Батмөнх даян хааны дүр таныг ард түмэнд илүү таниулсан. Энэ кинонд тоглох болсон түүхээ яриач?

-27 настай байхдаа тоглосон. Тухайн үед "Хайрыг хайрла" жүжгийн бэлтгэл хийж байгаад тайз нурж, би хөнгөн бэртэж Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед "Мандухай сэцэн хатан" кино дууныхаа талыг хийгээд байлаа. Тэгээд эмнэлэгт байхдаа дуугаа хийж дуусгасан. Энэ киног хийхэд хоёр жил зарцуулсан. Эхний жил нь дүрийн судалгаа хийгдсэн.

-Таныг кино урлагт ороход юу нөлөөлсөн бэ?

-Ном. Тэр үед компьютер байхгүй болохоор мэдлэг оюунаа номоор л цэнэглэнэ. Гэхдээ ихэвчлэн Оросын зохиол уншина. "1001 шөнийн үлгэр"-ийг уншиж байгаад аавдаа “Том хүний ном уншлаа” гээд алгадуулж байлаа. Хааяа аавдаа алгадуулах сайхан. Одоогийн залуус алгадуулах нь битгий хэл жаахан ширүүн үг сонсвол хошуугаа унжуулах юм.

-Д.Мөнхдорж багш тань таныг драмын тайзнаа жүжигт тоглуулахаар болж улмаар УДЭТ-ын үндсэн жүжигчний үнэмлэхийг тайзан дээр гардуулж байсан. Харин та яагаад тоглохгүй байгаа юм бэ?

-Мөнхөө багш надад Б.Галааридын "Суудал" жүжигт нирун улсын хаан Чунугийн дүрийг өгсөн. Долоон жилийн дараа драмын тайзан дээр гарахад тун сонин байсан. Театр намайг авсан. Гэхдээ би удаагүй юм. Жүжигчин хүн тайзаа болон жүжигчнийг үзэгчид нь үгүйлсэн цагт тоглодог. Түүнээс биш уран бүтээлч хүн дуртай үедээ теарт орж, гарна гэсэн юм байхгүй.

-Тэгэхээр та тайзаа үгүйлэхгүй байгаа хэрэг үү?

-Үгүйлэхгүй байгаадаа биш. Жүжигчид бид төрийн өмч шүү дээ. Найруулагч, төр хоёр биднийг ир гэвэл үгүй гэхгүй. Ямагт бэлэн байх ёстой. Гэхдээ тогло гэсэн болгоныг нь зөвшөөрөөд байж болохгүй. Өөрт таалагдсандаа тогловол тухайн дүр сайн гарна.

-Та театртаа харьяалалтай байгаа юу?

-Харьяалалгүй. Ах нь гурван жилийн өмнө харвачихаад харьяалагдахгүй болсон.

-Та энэ олон дүрийнхээ алинд нь хайртай вэ?

-Бүгдэд нь хайртай. Хамгийн гол нь дүрээ зөв, сайн гаргах хэрэгтэй. "Хэцүү анги" кинонд траншейны хүн болж тоглохдоо би тийм хүмүүстэй, ярилцаж, ууж байж ийм дүрийг ингэж гаргах ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд ч би тухайн хүнийг хэн бэ гэдгийг нүднээс нь хараад л танина. Худлаа, үнэн ярьж байгаа нь ч мэдэгддэг.

-Сэргэлэн хүн ямар нүдтэй байдаг вэ?

-Харц нь хурдан хөдөлгөөнтэй байдаг юм. Цаанаа л өөр.

-Та харваснаасаа хойш эмчийн хяналтад байгаа юу?

-Байгаа. Тоглолтоо хийх гээд л эмнэлгээс гараад гүйж явна.

-Таныг сүүлийн үед хүмүүс "Архи хэтэрхий их ууж байна" гэж ярьж байгаа. Уран бүтээлдээ тууштай орох бодол байхгүй юу?

-Байлгүй яах вэ. Гэхдээ би архичин биш. "Архи гэдэг амьдралын дайсан" гэж ярьдаг байлаа. Одоо намайг архи ууж байна гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч ууж байгаа. "Архи ууж байж ажлаа амжуулдаг юм" гээд хэлчихвэл би буруутан болох байх л даа. Энэ талаар нэг их ярихыг хүсэхгүй байна.

-Таны хүүхдүүд ямар ажил мандуулж яваа бол?

-Том хүү Алдарбаяр "Хулан" гэдэг продакшн байгуулаад аавынхаа тоглолтыг зохион байгуулах багтай хамтарч ажиллаж байна. Том охин "Зохиомж" дээд сургуулийн гуравдугаар курст сурч байгаа. Удаах охин сэтгүүлч, операторын анги төгссөн. Одоогоор маамуугаа хараад гэртээ байгаа. Бага охин маань "Улаанбаатар" их сургуулийн гаалийн ангид сурдаг.

-Таны хоёр охиныг тантай хамт кинонд тоглосныг мэдэх юм байна?

-Тийм. Таваас долоон кинонд тоглосон. Бурхан болсон гэр бүлийн хүн маань ч кинонд тоглосон шүү дээ. Энэ эхнэр маань ч "Хэцүү анги" кинонд надтай хамт тоглосон. Ингэхээр манай гэр бүлийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ямагт ивээж явдаг юм.

-Одоогоор танд кинонд тоглох санал ирсэн үү?

-"Судар нээсэн цаг" киноны гол дүрд тоглох санал ирсэн. Зохиолоо уншаад сууж байгаа. Өнгөрсөн зун Богд хааны үеийн нэг кинонд тоглосон. Удахгүй нээлтээ хийнэ. Тэр кинонд сайхан монгол эрийн дүр таарсан.

-Эдгээр кинонд тоглоход хувцас солих, зохиолоо цээжлэх, үг хэлэх зэрэгт таны харвалт нөлөөлдөг үү?

-Хувцас солиход л нөлөөлнө. Би эхнэрийнхээ ачаар эмчилгээ байнга хийлгэдэг болохоор гайгүй ээ. Гэхдээ товч товчлох, гутлынхаа үдээсийг үдэхдээ хань, хүүхдүүдээсээ тусламж авдаг. Эмч "Мэдрэлийн судас хавчуулагдсан болохоор гар, хуруугаа чанга атгаж чадахгүй болдог" гэж хэлсэн. Энэ ч үнэн юм билээ. Үүнд заримдаа гутарна.

-Гэхдээ таны дэргэд эхнэр, хүүхэд, ард түмэн тань байхад юунд нь гутрах вэ дээ?

-Тийм л дээ (санаа алдав).

-Таны амьдрал дажгүй байгаа биз дээ?

-Ард түмний жишгээр л амьдарч байна. XVI хороололд, хоёр өрөө байранд ам бүл зургуулаа амьдардаг.

-Одооны жүжигчин залуусын чадвар танд ямар санагддаг вэ?

-Урлагт "Би" гэдэг өвчин байдгаас л хол явах хэрэгтэй. Гэхдээ биеэ тоож болохгүй. Манай залуучуудад чадвар бий. Би тэднийг хайрладаг.

-Зарим уран бүтээлч тэднийг олигтой дүр бүтээгээгүй байж онгирлоо гэдэг?

-Олны үг ортой болохоор магадгүй. Дуучдаар жишээ авахад нэг тоглолт хийгээд л соёлын тэргүүний ажилтан цол авч байна. Би 1993 онд энэ цолыг 200 төгрөгтэй авч байсан бол 1995 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. Хоёр жилийн өмнө гавьяат жүжигчин боллоо.

-Танд гавъяат цолыг арай хожуу өглөө гэж бодогддог уу?

-Авах ёстой хүнд эрт, орой гэж байдаггүй юм.

-Та залуудаа хэн нэг жүжнгчин шиг болохсон гэж мөрөөддөг байв уу?

-Хойд хөршийн олон сайхан жүжигчдыг шүтэж, тэдэн шиг болохыг мөрөөддөг байлаа. Монголоосоо ардын жүжигчин Л.Жамсранжав агсан, Б.Дашдаваа нарыг хүндэтгэдэг байв.

-Энэ асуултыг асуусан шалтгаан нь тань шиг жүжигчин болох гэсэн олон залуу байдаг юм билээ. Тэд танаас зөвлөгөө авдаг уу?

-Зөвлөгөө авах гэж ирсэн хүн байхгүй. Гэхдээ сургуульдаа багшаар ажиллуулах гэсэн захирал олон байдаг. Би тэдэнд жүжигчин мэргэжил ширээний цаана сууж, хүн удирдахаас тэс өөр. Хүний оюун ухаантай илүү ойртож ажилладаг болохоор хэцүү. Би үүнийг чадахгүй байж, бусдын хүүхдийн авъяасыг эвдээд яах вэ гээд буцаадаг.

-Сургуульд ажиллавал цалин нь амьдралд нэмэр болно шүү дээ?

-Чадахгүй байж мөнгө бодож, хүний хүүхдүүдийг буруу замд оруулаад яах вэ дээ. Түүний оронд энэ тэндээс кино, клипэнд тоглуулах санал ирвэл хүлээж аваад сууж байсан нь дээр.

-Таныг хүн үнэлж, ажиллуулах гэж байхад яагаад өөрийгөө голоод, тэднээс зуггаад байгаа юм бэ?

-Сүхээ ах нь тийм зүйл чадахгүй ээ. Надаас сайн уран бүтээлчид байгаа юм чинь тэд хийг. Надад хүүхдээ авч ирж даатгасан аав, ээж санаа амар сууж байсан чинь хүүхдүүд нь нэг мэдэхэд над шиг буруу тийшээ явчихвал яах юм.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолт болон уран бүтээлд тань амжилт хүсье.

У.Баярсайхан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (49.0.158.19)
    Сүххуягт тоглолтонд нь амжилт хүсье Болд-д тэр мундаг том шагналыг их л эрт өглөө дөө Харин жинхэнэ авах ёстой олон хүмүүс хоосон хоцорч байгаад л харамсаж байна
    2011 оны 11 сарын 30 | Хариулах
  • бар (182.160.26.40)
    Хөөрхийдөө энэ хүн тоглолт хийнэ гэж юу байхав Хэдэн төгрөгний хандив цуглуулж өгөөч хүмүүсээ
    2011 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 38 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК