Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батсуурь: Шинэ хууль хүнсийг чанаржуулна

2013-4-01
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал чухлаар хөндөгдөх болсон. Тухайлбал ШӨХТГ-аас томоохон сүлжээ дэлгүүрт хийсэн шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан хэд хэдэн зөрчлийг олж илрүүлсэн.
хүнс эээ    Өнөөдөр бид хаана юугаар үйлдвэрлэсэн ямар хүнс хэрэглэж байгааг мэдэх боломжгүй. Тиймээс хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Саяхан ШӨХТГ-аас томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулсан хэд, хэдэн зөрчлийг олж илрүүлсэн. Мөн зарим дэлгүүрт муудсан хиам, хөгзөрсөн жимс, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн худалдаж байгаа тухай иргэд гомдолдог. Хоол хүнс нь хүний суурь анхдагч материалаг хэрэглээ болж улмаар  эрүүл аж төрөх, урт удаан наслах эх сурвалж  болдог гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл сүүлийн үед  монголчуудын эрүүл мэнд, урт удаан наслах хэрэгцээ нь ходоодоор дамжин зөрчигдөж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор “Хүнсний аюулгүй байдлыг яаж баталгаажуулах вэ” сэдэвт дугуй ширээний уулзалт өнгөрсөн Баасан гаригт Монголын Хэвлэлийн хүрээлэнд болсон юм. Тус уулзалтаар өнгөрсөн сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах” хууль бодит амьдралд ажил хэрэг болж чадах уу гэсэн асуудлыг хөндөв. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хувийн хэвшлийнхний оролцоо ямар байх вэ, хэрхэн хариуцлага тооцох вэ гээд хууль тойрсон олон асуудлаар ярилцсан юм.

Ямартаа ч хуулийн хүрээнд зарим нэг зарчмын өөрчлөлт гарч байгаатай холбоотой “Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв” ТББ тусгай зөвлөгөөг тухай бүрт нь хувийн хэвшлийнхэнд өгч байгаа гэнэ. Тухайлбал, дотоодын хүнсний компаниуд хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн, ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадлыг заавал хэвшүүлэх учиртайг  анхааруулсан байна. Уг гурван дадлыг хэвшүүлж чадахгүй бол тухайн компанийг хаах хүртэлх арга хэмжээ авах юм. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагууд энэ удаа хаах, торгоход тийм ч их ач холбогдол өгөхгүй аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Гэрэлмаа хэлэхдээ “Бид эхлээд зөрчил гаргасан үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгнө. Зөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ хянана. Хэрвээ гүйцэтгээгүй бол албан ёсны шаардлага тавиад биелүүлэхгүй тохиолдолд доод тал нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль тавина. Хэрвээ тэгээд ухаарахгүй бол үйл ажиллагааг нь зогсооно” гэв. Тиймээс хүнсний үйлдвэрлэл явуулж буй компанийг өндөр, дунд, бага эрсдэлтэй гэж гурав хуваах юм байна. Хэрвээ тухайн үйлдвэрлэгч өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон тохиолдолд сард хоёроос доошгүй удаа шалгуулах ажээ.

Шинэ хууль нь  хүнсний компаниуд, иргэд өөрсдөө бүтээгдэхүүнийхээ чанарт санаа зовдог сэтгэлгээг суулгах зорилготой аж. Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсуурь ярихдаа “Заримдаа мэргэжлийн хяналтынхантай нийлээд лангуун дээр байгаа бүтээгдэхүүнийг шалгаад, торгоод ямар ч үр дүнд хүрдэггүй байлаа. Харин шинэ хуулийн хүрээнд түүхий эд хэрэглэгчийн гарт хоол болж хүрэх хүртэлх бүх үе шатыг хянахаар болсон. Үйлдвэрлэл явуулах орчин, технологи тэр ч бүү хэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн нь шаардлага хангасан байх хэрэгтэй. Гэхдээ төрөөс дэмжихээ мартаагүй. Тухайлбал, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжид ЖДҮ-ийн сангаас хөнгөлөлттэй зээл, тусламж өгөхөөр болсон байна. Мөн түүхий эд, бэлтгэн нийлүүлэгчид хүрэх аргыг хөнгөвчлөх талаар ярилцаж байгаа гэсэн. Адаглаад малчид үйлдвэрлэгчдэд малаа шууд өгвөл урамшуулал авах системийг бий болгож байгаа юм" гэж байлаа.

Шадар сайдын ахлах зөвлөх Н.Батсууриас дараах асуултад хариулт авсан юм.

 
-    Импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар хяналт тавьж ажиллах вэ?

-   Энэ талаар төрөөс хэд, хэдэн шаардлага тавьж ажиллаж байгаа. Тухайлбал, гэрээт борлуулагчаар дамжуулан худалдан авалт хийх. Ингэж чадвал хэн дуртай нь хүссэнээ хилээр нэвтрүүлж, лангуун дээр зарах боломжийг хазаарлах юм. Мөн импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэгчдээс шаардаж байгаа шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Үүний тулд импортын бараа бүтээгдэхүүн нь сайн дурын бус олон улсын стандартын шаардлага хангасан байх учиртай юм. Эдгээр шаардлагыг хангаж чадвал импортын бүтээгдэхүүний чанарт санаа зовох хэрэггүй. Ер нь дотоодын үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж байгаа нь өөрсдийн хэрэгцээний 70 орчим хувийг дотоодоосоо хангах улс төрийн зорилготой холбоотой.

-    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэж байдэг. Тэр байгууллагтай хэр харилцаатай ажиллах вэ?

-    Ажил төрлийн хувьд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага манайх хоёр төстэй юм. Ойр дотно байх зайлшгүй шаардлагатай. Одоохондоо холбоогүй ажиллаж байна.

-    Чанаргүй бүтээгдэхүүн Монголын зах зээлд их  байна. Гэтэл үнэ их өндөр байдаг. Чанартай бүтээгдэхүүн зараад ирэхээр хэрэглэгчдэд үнийн дарамт хэр учрах бол?

-    Чанарын асуудал бол хэрэглэгчийн талд. ШӨХТГ-аас үүнд хяналт тавих ёстой. Чанар дагаад үнэ нь тодорхой хэмжээгээр өсөх ёстой. Хуурамч бүтээгдэхүүнийг өндөр үнээр зарсан байх юм бол хэрэглэгчийн эрхийн байгууллага хариуцлага тооцно. Харин мэргэжлийн хяналтын байгууллага аюулгүй үзүүлэлтэд хяналт тавьж ажиллана. Гэхдээ эдийн засаг талаасаа харвал тийм ч сүйдтэй зүйл биш. Чанаргүй хүнснээс болоод ямар олон хүн элэгний, бөөрний хавдраар өвчилж, гадны оронд эмчлүүлж байна. За тэгээд харшил, биеийн эсэргүүцэл муудах гээд чанар муутай хүнстэй холбоотой эрүүл мэндийн асуудлаар бид ямар их эм, тан хэрэглэж байна вэ гэдгээ ухаарах л хэрэгтэй” гэсэн юм. Тиймээс иргэд эрүүл мэндээ бодож байгаа л бол өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхдээ гар татах хэрэггүй.
 
-  Дээрх хууль үйлдвэрлэгчдэд ямар давуу тал олгох вэ?

-   Зохистой дадлуудыг нэвтрүүлсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгоно. Хүнсний хэлхээнд байгаа жижиг дунд үйлдвэр болгоныг дэмжих зорилготой.
Б.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК