
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдээд орд нь ашиглалтад орчихсон газруудын лицензууд хувийн хэвшилд цөөнгүй олгогдсон байдаг. Үүнийг цэгцэлж, энэ сард "Эрдэнэтийн овоо" ордын орчмын зургаан хайгуулийн зөвшөөрлөөс гурвыг өмнө нь улсын нөөцөд авсан бол одоо хоёрыг нэмж авч байгаа ажээ. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэрийн хүдрийн нөөц ашиглах хугацаа 25-30 жилээр уртсаж байгаа юм байна. Одоогийнхоо нөөцөөр бол 25 жил л ажиллах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (1)