
Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд ноолуурыг нарийн ээрэх, самнах, нэхэх, сүлжих, оедлын тоног төхөөрөмж суурилуулах, технологийн шинэчлэл хийх захиалга өгчээ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр түүхий ноолуурын экспортыг зогсоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдээхүүний үйлдвэрлэлийг нэмж гадагш нь гаргах, 20 мянган ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн Засгийн газраас тооцоолжээ. Энэ онд ноолуур угаах, самнах ажлыг эхлүүлчихвэл дараа жилээс утас ээрдэг болох аж.
Б.Заяа