Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын II багийн Жаран гурав гэдэг газарт уржигдар хээрийн түймэр гарчээ.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын II багийн Жаран гурав гэдэг газарт уржигдар хээрийн түймэр гарчээ. 30 км урт, дөрвөн км өргөн газрыг хуйхалсан эл түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, сумын ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас дайчилсан иргэд нийлсэн 177 хүн бүтэн шөнөжин нүдсэний эцэст өчигдөр өглөө цурманд оруулсан байна. Хавар айлчилснаас хойш Ховд, Хэнтий, Дорноговь, Төв, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт долоон удаа ой, хээрийн түймэр гарч, 12883 га талбай шатаад байна.
24tsag.mn