Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Байгалмаа: “Нарантуул”-ын дарангуйлал түрээслэгчдийг боомилж байна

2013-4-03
0
ЖИРГЭХ
piccНарантуул захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Байгалмаатай тус захын түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар ярилцлаа.
    -“Нарантуул”-д ажиллаж байгаа цагдаа нарыг "Төрийн цагдаа" болгож өгөөч ээ-

  piccНарантуул захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Байгалмаатай тус захын түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар ярилцлаа.

    -“Нарантуул” худалдааны төвд одоогоор хэчнээн хүн хөдөлмөр эрхэлж байна вэ. Наймаачдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Энэ тухай яриагаа эхэлэх үү?

 -  "Нарантуул" олон улсын худалдааны төв нь 15 жил үйл ажиллагаа явуулж байна.  Өргөтгөл,  гэр ахуйн бараа, хүнсний зах, гаднах зах гэсэн  дөрвөн үндсэн хэсэгтэй.  Эл газар 30 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний 70 хувь нь эмэгтэйчүүд, 98 хувь нь гэр бүлээрээ хөдөлмөр эрхлэгчид байдаг. Тус төвд цагдаагийн 23 бие бүрэлдэхүүнээс гадна менежер, харуул, үйлчлэгч гээд 40 гаруй хүн ажилладаг.

-Өнөөдөр та захын удирдлагуудад хүсэлт, шаардлага хүргүүлж байна. Өмнө нь энэ асуудлаар хандаж байв уу?

-Манай үйлдвэрчний эвлэлийн хороо бол олон жил хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа.  Би Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд 26 гэрээний төсөл, албан мэдэгдэл, шаардлага зэрэг албан тоотуудыг “Нарантуул”-ын захиргаанд хүргүүлж байсан. Гэвч  нэг ч удаа албан ёсны хариу өгч байгаагүй. Амаар албан тоотынхоо хариуг нэхэхээр Ерөнхий менежер Түвшинбат гэгч хүн янз бүрээр харааж, доромжилдог байв.

-Түрээслэгчдийн хэлж буйгаар тэдэнтэй гэрээ байгуулаагүй гэсэн. Уг нь ямар ч байгууллага, худалдааны төв хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ёстой. Энэ тухайд?

-Түрээслэгчтэй гэрээ ерөөсөө байгуулаагүй.  Хуулинд бол бичгээр гэрээ байгуулна хэмээн заасан байдаг. Мөн янз бүрийн мөнгө нэхэж авдаг мөртлөө ямар ч мөнгөний баримт өгдөггүй. Лангууны түрээс хураалаа гэхэд талон өгнө. Талон дээр нь  мөнгөний тоо баримт байхгүй бөгөөд үүнийгээ 1000 төгрөгөөр өгдөг байх жишээтэй.

-Наймаачдын лангуу ч гэж хэдэн төмөр холбож тавьсан харагддаг. Тэгэхээр энэ лангуунд хэчнээн төгрөгийн  төлбөр авдаг вэ?

 -Түрээслэгчдийн лангуу гэж бараагаа өлгөдөг саргар төмөр л байдаг. Энэ төмөрт наймаачид сар бүр 300 төгрөг өгдөг. Шинэ жил, цагаан сар, хичээлийн шинэ жилээр буюу  бараа эргэлт сайтай үеэр 60-500 мянган төгрөгөөр түрээслэгчдээс өөр хүмүүст олгодог. Ингэснээр үндсэн түрээслэгчдийн эрх ашиг зөрчигдөөд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, үндсэн түрээслэгчдийн гүйлгээ багасаж, бараа зарах орчин нөхцлийг нь хумидаг.

-Намайг хамгийн сүүлд тус захаар үйлчлүүлэхэд хүнсний захын лангуунууд тусгаарлагдсан байсан. Үүн шиг гадаа зогсдог хүмүүсийг хэзээ битүү, дулаан орчинд оруулах юм бол?

-2013 он гараад хүнсний захыг тусгайлсан тасалгаатай болгосон. Үүнийхээ зардал болгож  түрээслэгчдээс 950 мянган төгрөг гаргуулсан. Гэтэл том худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэнэ гэсэн төлөвлөгөөнд  “Нарантуул” зах багтсан байгаа. Үүнийг мэдсээр байж удирдлагууд хүмүүсээс мөнгө авч байна  гэдэг тэд эргүүлээд хариуцлага үүрэхгүй, мөнгө төлснөөрөө түрээслэгчид л хохирол амсана.

-Түрээслэгчдийн хувийн эрх ашигт халдаж, авдар, лангууг нь хураадаг гэж сонссон. Энэ хэр бодитой бол?

-Түрээслэгчдийн хувийн өмчид байнга халддаг. Тухайлбал, нэг түрээслэгч удирдлагуудын хэн нэгэнтэй нь муудалцахад авдрыг нь хураагаад долоо, найм хонуулдаг байх жишээтэй. Тэгэхээр өнөөх хүн хэдэн өдрийн орлогогүй болдог.
Гурван жилийн өмнө түрээслэгчдийн хагас сая төгрөгөөр хийлгэсэн авдрыг эвдэж байсан. Энэ бол хүний эрх ашиг, хувийн өмчид халдаж байгаа увайгүй явдал юм.

-Авдар гэснээс наймаачдад төмөр авдар шахсан гэсэн. Тэр авдар нь хэчнээн төгрөгийн үнэтэй байв?

- Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Нарантуул”-ын захиргаа 800 төмөр авдар хийж түрээслэгчдэд шахсан. Энэ авдараа өгөхдөө "Та нараас  түрэлт, тээшний мөнгө авахгүй" гэж хэлснийхээ дараа 12 мянган төгрөг түрээсэн дээр нэмсэн. Үүнд ямар ч хэл ам хийлгүйгээр түрээслэгчид мөнгийг нь өгцгөөсөн. Гэтэл өнгөрсөн сараас  мөн л 30000 төгрөг нэмсэн. Ямар учиртай вэ хэмээн тодруулахад өнөөх улиг болсон гэрэлтүүлэг, камержуулалтанд зарцуулна гэсэн. Энэ бүхнийг  эсэргүүцэж хүмүүс Үйлдвэрчний хороонд өргөдөл гаргасан. Харин өргөдөл гаргасныг мэдсэн захын захиргаа наймаачдын хувиараа хийлгэсэн хагас сая төгрөгийн үнэтэй авдрыг "нэхсэн мөнгийг нь өгөхгүй байна" хэмээн гарган эвдлүүлж хаясан.

-Ийм бусармаг байдалтай яагаад түрээслэгчид яагаад эвлэрээд байсан юм бэ. Тэд хуулийн байгууллага,  хүний эрхийн комисст хандаагүй юм уу?

- Хүмүүс цагдаагийн байгууллагад хувийн эд зүйлд халдаж байгаа талаар мэдээлсэн. Гэтэл цагдаагийн дэд хурандаа Насанжаргал "Наадах чинь манай асуудал биш байна. Энэ бол шүүхийн асуудал" гэсэн. Гэхдээ би энэ асуудлаар олон газарт хандсан. Захын удирдлагууд, Хөдөлмөрийн яам, ХЭҮК зэрэг газарт хүсэлт тавьсан.

-Таны тавьсан хүсэлт, шаардлагын  хариу нэг нь ч ирээгүй юу?

- Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт энэ асуудлаар хандсан. Мөн ХЭҮК,  УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэгт хүсэлт гаргасан. Аль альнаас нь  хариу ирээгүй байгаа. ХЭҮК-оос ажлын бүлэг гаргаж ажиллаж байгаа ба “Нарантуул”-ын  Ерөнхий захирал Ш.Оюунсогоод хүсэлт гаргасан гэсэн. Түүнчлэн Г.Уянга гишүүнд хандсан.  Бид сарын өмнө Ш.Сайхансамбуу даргад хүсэлт илгээсэн одоо болтол хариу ирээгүй байна.

-Түрээслэгчдэд шахсан  төмөр авдар юугаараа давуу юм бэ?

 - Хамгийн гол нь  авдараа шахахдаа мөнгө нэмж авахгүй. Хадгалалт дээр санаа зоволтгүй гэж байсан. Гэтэл өнөөг хүртэл амьжиргаагаа зулгуулж буй хэдэн зуу мянган төгрөгийн бараа хийсэн төмөр авдар алдагдвал хэн хариуцлага хүлээх нь ч тодорхойгүй байгаа. Мөн дээрээс нь 30 мянган төгрөг нэхэж байна.

-Удирдлагуудын хэн нэгэнтэй муудалцахад их дарамт шахалт ирдэг хэмээн түрээслэгчид ярьж байсан?

-Тус худалдааны төвийн байцаагчид дур мэдэн хүссэн хэмжээгээрээ хүмүүсийг торгодог. Ер нь энэ бол хамгийн элбэг тохиолддог зөрчил энэ. Үүнээс гадна  энд  хүний эрхэнд халдсан, шударга бус зүйлүүд олон байгаа. Байцаагч нар хантаазаа тайлж, энгийн хувцастайгаар хүмүүсийг мөрддөг. Хэн нэг удирдлагаа муулж, ярьсан иргэдийн тухай очиж “Алтан хошуу” хүргэж ажлаа хийцгээдэг.

-Тэгэхээр хэнтэй юу  ярихаа хүртэл цэгнэж, санал бодлоо  чөлөөтэй илэрхийлж чадахгүй хэрэг үү?

-Тус газрын түрээслэгчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өчүүхэн ч эрх байхгүй. Үйлдвэрчний хороондоо өргөдөл, гомдол мэдүүлбэл тухайн хүний газрыг хураана гэж дарамталдаг. Тулгарч буй бодит үнэнийг яриад, хүсэлт хүргүүлээд ирснээс хойш бидэнтэй холбоо тогтоосон түрээслэгчдийг тагнаж эхэлсэн. Надтай хэн уулзаж байна вэ гэдгийг тагнуулж байгаа хэрэг.  Намайг л гэхэд арваад байцаагч нар дагаж, тагнаж байна.
Үүгээр зогсохгүй олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр болон  төрийн өндөрлөгүүд “Нарантуул” дээр очиж түрээслэгчидтэй уулзах гэхээр газрыг нь хураана гэж сүрдүүлж бодит үнэнийг хэлүүлдэггүй. Энэ үед улаан хантаазтай байцаагч нар энгийн наймаачин болж жүжиглэж, нөхцөл байдлыг сайн сайхнаар хэлж ойлгуулдаг. Зүгээр л “Нарантуул” захын наймаачид шавар шавхайндаа  холилдож байна гэдгээ телевизийнхэнд ярихын тулд нүүрээ хаалгаж байна. Дүрсээ бүрэлзүүлэхийг хүсч байгаа. Тэгэхээр ямар дарангуйлалд байдаг нь ойлгомжтой.

- Ш.Сайхансамбуу түрээсээ нэмэхгүй мөн газрын асуудлыг сунгана гэдгээ мэдэгдсэн. Харин түрээс нэмэгдэж эхлэхэд  түүн рүү утсаар ярьж нөхцөл байдлыг тодруулах гэсэн болов ч “Би энэ асуудлыг мэдэхгүй” гэж байсан?

-Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 15-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан С.Батболд, Хотын дарга асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар Үйлдвэрчний хороонд иргэдийн гаргасан гомдлоор “Нарантуул” захынхантай танилцаж байсан. Энэ үеэр Ерөнхий сайд  асан С.Батболд “Нарантуул”-ын газрыг 25 жилээр сунгалаа гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэр үед Ш.Сайхансамбуу “Би түрээсээ нэмэхгүй гэж мэдэгдсэн”.  Гэтэл сонгуулийн дараа түрээс нэмэгдсэн.  Түрээс нэмэгдсэний учрыг асууж, амлалтаа хэрэгжүүлэхийг хүсэхэд Ш.Сайхансамбуу дарга "Энэ бол сонгуулийн асуудал” гэсэн хариулт өгсөн.  

-Үнэхээр эл захын орчин хэцүү юм аа. Нарантуул захын орлого багассан гэж байсан. Энэ үнэн үү?

-“Нарантуул”-ын шээс баас ханхалсан энэ орчинд хүмүүс очих нь багасч наймаачдын орлого багассан. Тэгэхээр нэн түрүүн орчин нөхцөлийг нь өөрчлөх хэрэгтэй байна. Захиргаанд нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийхийг Засгийн газар, Хууль зүйн сайдаас хүсмээр  байна. Мөн “Нарантуул” зах дээр ажилладаг цагдаа нарыг төрийн цагдаа болгож өгөөч гэж хүсмээр байна.

-Тэгэхээр энэ зах дээр ажиллаж байгаа төрийн цагдаа үүргээ умартсан хэрэг үү ?

 - Энд ажиллаж буй цагдаа нар Ш.Сайхансамбуу, Ш.Оюунсогоо нарын хүмүүс. Төрийн цагдаа нар биш. Тиймээс Төрийн цагдаа нарыг ажиллуулж ард түмнийгээ хамгаалуулах хэрэгтэй байна. Монгол төр ард түмнийхээ талд үйлчлэх ёстой. Иргэд чөлөөтэй дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна. Мөн тус захыг олон нийтийн өмчит үйлдвэрийн газар болгож өгөх нь чухал.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ***** (203.91.117.4)
    saihansambuu gej neg idej uuj hanadaggui har mal neg shirheg bn aa...nugel nudeeree gej ah enkhbayriinhaa araas yavah tsag ireh vii dee
    2013 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    hunleg ardchilsan niigem baiguulna gej mongolchuud ene zamiig songoson gedgiig bitgii martaarai.ner baihgui setgegdel sonin baina.ugee heleh ner usaa il zarlah hetsuu baina uu?tureeslehee boliochei genee.chamd uuriin uhaan baina uu?!!!
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (203.194.114.24)
    Tvreeselhee bolicjooch.Yamar niigemd amidarch baigaagaa meddeggvi hvmvvs yumaa.Naad hvn gazar deeree baishin barina geed ta nartai geree hiihgvi gevel yaahav.Ter hvnii l erhshdee.Hvnii umnuus amidarch vaigaa yum shig teneg hvmvvs yumaa.
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    huniig amitan bolgoj eruul mendeer n jinhene togoldog archaagui gazar yumdaa.
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (184.78.96.189)
    ene baliar zahk 20-jil bolohod erduu ch uurchilugduhgui bainaa.boloogui ee olon ulsiig tejeej baigaa olon ulsiin zahk gene.gadaa 4-ulirald zogsdog naimaachin hudulmurch humuusiig uneheer uruvduj baina.bituu deevertei bolgoj bolno gehdee turees nemegdene gej ailgaj surduuldeg gene.
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.9.47.132)
    zl
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.9.47.132)
    *****
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.9.47.132)
    24.mn odoo zow hvnd heregtei ym bichsen bna demjij bna ene zahiig shalgah heregtei
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (180.235.182.183)
    tureeslegchid mash ih hohirdiim bn a.getel haaya ochdog hudaldan avagchdiin ch erh ashig hohirdog gevel hohi chin geh bailgui .ene nohor ANU d bairtai irj ochin tansag amidardag gesen.ene olon hunees olon jil heden zuun terbumaar n zugeer mongo avchihaad ajillahad taatai orchin burduuleegui,olon huniis suuri ovchtei bolgosniih ntoloo shuuhed ogvol taarna.Saihan bileg uul hunees torson hun l baimaar,ur huuhduud bdagl yum bna lee .heleh ch ug alga daa
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ***** (202.9.47.130)
    МАШ ЗӨВ ЗҮЙЛ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА ЭНЭ ТАЛААР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТҮРЭЭСЛЭГЧДИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГАА ДЭМЖИЦГЭЭЕ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • Boorig min og saihansambuu (122.201.18.143)
    Narantuulig tatan buulgaad gazrin Nislel oortoo avaad ene humuusten gereegeer ogson deer humuus holdood ovdood baidag neg nohor targalaad baidag ene bolhuu shudraga shideh tsag bolson
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • ENE SAIHANSAMBUU (203.241.247.100)
    BOON HAR LUIVAR SH DEE YER NI ENE ***** YAJ ENE ZAHIIG ANHNAASAA OORIIN BOLGOSONIIG SONIRHOJ YZEH L HEREGTEI
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    9 цаг 8 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    10 цаг 35 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    11 цаг 5 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    11 цаг 22 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 цаг 24 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    11 цаг 30 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    11 цаг 47 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    12 цаг 30 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    12 цаг 35 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    13 цаг 12 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    13 цаг 35 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    14 цаг 19 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    15 цаг 36 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    15 цаг 50 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    16 цаг 19 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    16 цаг 23 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    16 цаг 38 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    16 цаг 48 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    17 цаг 1 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    17 цаг 25 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК