Өнгөрсөн шөнийн байдлаар Замын цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн нийт 181 дуудлага ирсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 гарч, 15 хүн гэмтсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг журамлан саатуулжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт "Дүнжингарав" хорооллын замд Ланд крузер маркийн 70-89 дугаартай авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч хоёр хүнийг мөргөж гэмтээсэн байна. Эл этгээд хэргийн газраас зугтаж явсныг цагдаагийн албаныхан шуурхай эрэн сурвалжилж илрүүлээд байгаа аж. Түүнчлэн замын хөдөлгөөнд биеэ авч явах чадваргүй согтуугаар явж гэмтсэн хоёр зорчигчийг саатуулжээ. Сүүлийн жилүүдэд согтуугаар авто машин жолоодох зөрчил буурахгүй байгаа талаар Замын цагдаагийн газраас онцлон хэлж байна. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)