u
Барилгын салбар дахь өргөн тээвэрлэх машин механизм буюу краны аюулгүй ажиллагааны талаарх уулзалт зөвлөгөөн өнөөдөр "Бишрэлт" плазад болох аж. Сүүлийн үед бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаатай холбоотойгоор краны оператор, засварчны чиглэлээр мэргэжсэн ажиллах хүчний эрэлт их байгаа аж. Тиймээс хоёр жил гаруй сургах краны операторч, засварчныг Монголд 45 хоногийн дотор бэлтгэдэг байна. Энэ мэтчилэн операторчны ур чадвар дутмаг, өргөх машин механизмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг мэргэжилтний тоо хангалтгүй зэргээс үүдэн элдэв осол, аваар ихсэх хандлагатай болжээ.

24tsag.mn