зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Санжмятав: Ирэх дөрвөн жилд нийт 150 мянган ажлын байр шинээр бий болгоно

2013-4-04
0
ЖИРГЭХ
Я.Санжмятав: Ирэх дөрвөн жилд нийт 150 мянган ажлын байр шинээр бий болгоно
мятавХөдөлмөрийн сайд Я.Санжмятав сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар Хөдөлмөрийн салбарт хийгдэж буй болон ирээдүйд хийх ажлынхаа талаар танилцуулсан юм.

Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж, Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулахдаа хөдөлмөрчин хүнд чиглэсэн, хөдөлмөрийн бүтээмжтэй ажлын байрыг бий болгох тал руу нь чиглүүлж байгаа. Өдгөө Хөдөлмөрийн яамнаас ажилтай, орлоготой Монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд судалгаа хийж, Мэргэжилтэй ажилтан бэлтгэн, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг шинээр байгуулахаас эхлээд олон ажил хийж байгаа тухай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцоллоо. Тэрээр мөн "Манай улсад хөдөлмөрийн насны 1,7 сая иргэн байна. Эдгээрийн нэг сая гаруй нь ажилтай. Үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд 22 хувь, мал аж ахуй эрхэлж буй 26, цалинтай ажилчин 44, өрхийн үйлдвэрлэл зургаан хувь, нөхөрлөл хоршооныхон хоёр хувийг эзэлж байна. Харин 688 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам буюу суралцагч, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан ба хүүхдүүд байдаг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил эрхлээгүй 87 мянган хүн байна. Энэ хавар МСҮТ-ийг 20, их, дээд сургуулийг 38 мянган залуучууд төгсөн, хөдөлмөрийн зах зээлд гарч энэ тоо нэмэгдэнэ. Энэ хүмүүсийг ажил, орлоготой болгох  нь Хөдөлмөрийн яамны зорилго юм" гэсэн.

Ажил хийх идэвхгүй иргэдийг мэргэжилтэй боловсон хүчин болгохын тулд МСҮТ-д сургах ажлыг зохион байгуулахаар Хөдөлмөрийн яам ажиллаж байгаа аж. Ажлын идэвхгүй хүмүүсээс тэтгэвэрт 108 мянга, хүүхэд асарч байгаа 64,5 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 57 мянга, өндөр настан 45 мянган хүн байдаг аж.  

Я.Санжмятав “Монгол Улсын хэмжээнд ажилгүй 87 мянга 800 хүн байгаа бөгөөд ажилгүй байгаа иргэдийг ажилтай болгох зорилготой ажиллаж байна. Мөн ажлын идэвхгүй хүмүүсээс тодорхой хэмжээгээр улирлын чанартай ажиллуулах бодлого баримталж байна. Манай яам байгуулагдсан цагаас эхлэн “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн” гэлээ.

Одоогийн байдлаар 28 мянган мэргэжилтэй ажилтан хэрэгцээтэй гэж ажил олгогчдын зүгээс санал болгосон. Харин ажил хайж байгаа хүн нь 30 гаруй мянган иргэн бий. Ажлын байр, ажиллах хүчин хоёрын хооронд ийм зөрүү гарч буй нь чадамжтай, хариуцлагатай ажилтан цөөн байгаатай холбоотой. Мөн дээд боловсролтой бус мэргэжилтэй ажилтан дутагдаж байгаагийнх гэж Я.Санжмятав хэлсэн юм. Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг сургаж, ажлын байранд зуучилж байгаа юм байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хоёрдугаар ээлж эхэлсэн бөгөөд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа нь Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарч эхэлж байна гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа.  
Т.Хулан







 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.191.35)
    Шинээр төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажилтай боллоо гэдэг шал худлаа. ажилд авах журамдаа өөрчлөлт өруулаач.ажлын туршлагатай байх,мэргэшсэн байх, 3-5 жил ажилласан байх чгэх шиг...Тэгвэл хаана ажиллаж байж туршлагажсан байхав,
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    40 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 41 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК