Замын цагдаагийн газарт өчигдөр 190 дуудлага ирсэнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг /ХАБЭЖЭГХ/ 13 гарч, 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин зам тээврийн осол 26 бүртгэгдсэн байна.

Замын цагдаагийн газарт өчигдөр 190 дуудлага ирсэнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13 гарч, 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин зам тээврийн осол 26 бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны хүүхэд тав бүртгэгджээ. Одоогоор тус хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг нь зүүлгэж тээвэрлэж байх шаардлагатай байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/