Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кристиан Лубутен: Миний гутлыг өмсөхийн төлөө эмэгтэйчүүд эрх чөлөөгөө золиослодог

2013-4-07
0
ЖИРГЭХ
20120426-post-Lubuten    Бүсгүйчүүд бидний хөлийг гоо сайхан харагдуулахаар бурхнаас заяагдсан суут зохион бүтээгч Кристиан Лубутены “MarieClaire” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.



20120426-post-Lubuten    Бүсгүйчүүд бидний хөлийг гоо сайхан харагдуулахаар бурхнаас заяагдсан суут зохион бүтээгч Кристиан Лубутены “MarieClaire” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Кристиан Лубутен гутлынхаа ул руу улаан хумсны будаг санамсаргүй асгаж, өөрийнхөө бэлэг тэмдгийг бий болгосноос хойш 20 жил өнгөрчээ. Өндөр өсгийтийн ертөнцийн эзэн хаан тэрээр энэ сард болсон Лондонгийн Загварын музейн нээлтээр, болон Парисын “Галзуу Морь” кабаре тоглолтыг үзэх үеэрээ бидэнтэй хэсэгхэн зуур хөөрөлдсөн юм.

Кристиан Лубутен бол өндөр өсгийтөнд донтогчдын эрин үеийг бий болгосон нэгэн. Зохиолч Саймон Донаны хэлсэнчлэн, “Лубутены гутлууд хар тамхи л гэсэн үг. Гэхдээ үүний донтолтыг эмчлэх арга байхгүй”. Нэг л удаа, ердөө ганцхан удаа л түүний бүтээсэн өсгийтэй гутланд хөлөө шургуулж үзсэн бол, тэндээ үүрд “хадагдсан”-аас өөрцгүй. Гуталчин гэхээсээ илүү алхимич тэрээр бүсгүйчүүдийг сээтэгнүүр нимгэн хоншоор, уран гилбирт өсгийгөөр бүрэн өөрчилж чаддаг. Энэ л Лубутены бүтик рүү эмэгтэйчүүд байрныхаа мөнгийг, хадгаламжийнхаа дэвтэртэй барьж ирэхэд хүргэдэг гол нууц нь аж. Яагаад бүсгүйчүүд түүний загваруудад ингэтлээ улайрдаг вэ? Учир нь CL-ийн туфлийг өмсөхөөр жирийн нэг гутал өмсөх мэдрэмжийг бус, харин юугаар ч үнэлж барамгүй эмэгтэйлэг хүч чадлыг мэдэрдэгт оршино.

-Таны амжилтын түүхийг эхнээс нь ярьвал ямар вэ?
-Хүн болгонд л “сэргэн мандах” үе гэж байдаг. Миний хувьд энэ үе бол 1991 он. Би амьдралынхаа бүх дурсамжийг энэ оноос өмнө, энэ оноос дараа гэсэн хоёр л утгаар зааглаж чадна. 1991 онд би жинхэнээсээ насанд хүрсэн эр болсон юм. Тэгэхэд миний ээж тэнгэрт хальж, би тун удалгүй өөрийн компаниа байгуулсан. Хэрэв ээж минь миний дэргэдээс яваагүй байсан бол, би хэзээ ч ийм амжилтанд хүрч чадахгүй байх байлаа. Учир нь би төрөлхийн залхуудуу хүн байсан юм. Бүх зүйл надад даван туулж боломгүй санагддаг байсан. Гэвч миний ээж нас барснаар, намайг амьдрал албан хүчээр “том хүмүүс”-ийн ертөнц рүү түлхсэн. Харин тэр ертөнцөд хүн бүр ажиллах ёстой байсан. Ээж минь миний хийсэн гуталнуудыг цаг үргэлж магтдаг байсан, түүний хайрласан урам зориг байгаагүй бол надад энэ бизнест хөл тавих зориг хүрэхгүй байх байлаа.

20120426-post-Lubuten-Таны нэр хүмүүсийн дунд яг л шархны лент, эсвэл Kleenex гэдэг шиг түгээмэл, оноосон нэр болж хувирсан. Ийм нэртэй байх ямар вэ?
-Эхлээд би гайхдаг байсан ч, сүүлдээ дассан. Би нэрнийхээ сүүлийн хэсэгт тийм ч дуртай байгаагүй юм. Гэхдээ яахав, Frigidaire гэдэг шиг муухай бишээс хойш зүгээр л дээ.

-Загварын тоглоомоор 20 жил наадлаа. Юу нь таныг энэ бизнесээс уйдаадаггүй байв?
- “Уйдах” гэдэг үгийг би ойлгодоггүй юм. Миний гутал зохион бүтээх хүсэл анхныхаасаа огт өөрчлөгдөөгүй. Би өөртөө ядрах, эсвэл унтрахыг зөвшөөрч чадахгүй. Хэрвээ миний л хүсэл эрмэлзэл унаад эхэлвэл, хүмүүс миний загваруудаас үүнийг шууд харах болно. Урам зориггүй ухаанаас гарсан загвар сонирхолгүй байдаг. Яг л voodoo хүүхэлдэй шиг, бид цус, хөлс, нулимсан дундаас бий болсон бүтээлийг хүсдэггүй. Би амьдралд хайртай, бас бүхнийг хөнгөнөөр хүлээж авдаг. Энэ нь ч миний загваруудаас харагддаг.

-Та амьдралын талаар яаж ийм эерэг төсөөлөлтэй байдаг юм бэ?
-Өөдрөг бодол ээжээс минь үүдэлтэй. Би том эгчээсээ хойш 20 жилийн дараа төрсөн юм. Би айлын хэнз хүүхэд байсан. Тийм их хайр чамд хэзээ ч нугарашгүй бат бөх ноён нурууг бий болгодог. Миний ээж надаас өмнө 3 хүүхэд төрүүлчихсэн байсан. Тиймээс тэр намайг дураар нь тавьдаг байлаа. Надтай тэмцэлдэж, намайг ялдаг юм нэг ч байгаагүй.

-Та эмэгтэй хүний юуг хамгийн эхэлж хардаг вэ?

-Миний хувьд үүний хариулт маш энгийн. Би хэн нэгнийг харахаараа эхэлж гутлыг нь хардаггүй. Харин үүний оронд эхэлж царайг нь, дараа нь хувцсыг нь харж сонжоод, түүнийг ямар гутал өмссөн байгааг таах гэж оролддог. Таасныхаа дараа гутал руу нь хараад би үргэлж гайхширдаг шүү!

-Эмэгтэйчүүд яагаад гутланд ингэтлээ донтдог юм бэ?
-Эмэгтэй хүн гутал худалдаж авахаараа эхэлж хайрцагнаас нь гаргаж өмсөөд, өөрийгөө толинд хардаг. Ингэхдээ тэр үнэндээ гутлаа биш, өөрийгөө л харж байдаг. Хэрэв түүнд өөрийнх нь харагдах байдал таалагдвал тэр гутал ч бас таалагдана. Эрэгтэй хүн бол фетишист. Тэд гутлаа тосолж, үр дүнг нь талархалтайгаар хүлээж аваад, түүнийгээ аль болох удаан өмсөхийг хүсдэг. Эмэгтэй хүнд энэ бүхэн хамаагүй. Тэд нэг гутлыг 10 жил өмссөн гэдгээрээ хэзээ ч бахархахгүй. Өөрийгөө гоёж чимэх нь эмэгтэй хүнд байгалиас заяасан зөн. Өндөр өсгийтэй гутал өмссөн нүцгэн эмэгтэйг төсөөл дөө. Тун гоо үзэсгэлэнтэй. Харин гуталнаас өөр юм өмсөөгүй эрэгтэй хүн маш тэнэг харагдана.

-Таны гуталнууд J.Lo-г хит дуу бичихэд нь нөлөөлж чадсан. Харин танд хэн урам зориг, үлгэр дууриал болж байсан бэ?

-Би үргэлж л өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүдэд дуртай байсан. Жаахан хүү байхдаа би бүжгийн тэнхим, охид, бүжигчид, өд сөдөнд тагагддаг байлаа. Би бас Тина Тюрнерийг биширдэг байсан. Би Блондигийн анх гарч ирж байсан үеийг сайн санадаг. Тэр үед Дэбби Хэрри цагаан шаргал үстэй, өсгийтэй гутал өмсдөг, бас маш гайхалтай хөгжимддөг байсан. Аллилуйя!

20120426-post-Lubuten-Та өндөр өсгий, намхан гутал хоёрын алийг илүүд үздэг вэ?
-Яг одоогоор өсгийтэй гутлыг. Би төрөлхийн, натураль зүйлсэд тийм ч дуртай биш. Жишээ нь би засч янзалсан цэцэрлэгт хүрээлэнг зэрлэг байгалиас илүүд үздэг гэсэн үг. Өсгийтэй гутал бол тэр чигтээ хүний санаанаас гарсан бүтээл, хэтрүүлэг. Өсгийтэй гутал бол байгалиас заяасан хэв маягийг эвдэж гарсан хувцас, түүний өмсөхөд “тохиромжгүй”, эвтэйхэн бус байдал нь л намайг ингэж их татдаг хэрэг.

-Яагаад өсгийтэй гутал тачаангуй шинжтэй байдаг юм бэ?
-Бүсгүй хүн өсгийтэй гутал өмсөхөөрөө арай удаан хөдөлдөг. Хурдан хурдан алхах нь секси ч биш, аятайхан ч биш харагддаг. Үргэлж л яарч, түргэлж байдаг нэгнийг хүмүүс анзаарч, анхаардаггүй. Хэрэв өсгийтэй гутал өмсвөл, чи алгуурхан алхах болно. Энэ л жинхэнэ дур булаам байдал.

-Эмэгтэй хүн “Louboutin”-ы гуталны төлөө хамгийн ихдээ юуг золиослох бол?

-Эрх чөлөөгөө. Миний Далласт танилцаж байсан нэг эмэгтэй надад өөрийгөө олон хүнтэй газар үл ялиг хоцорч очоод, урд талын эгнээ хүртэл өсгийтэй гутлаа тов тов хийлгэн бүхнийг эргэж хартал нь алхах дуртай тухайгаа ярьж байсан юм. 2 жилийн дараа би гарын үсэг зурахаар өнөө газраа дахиж очоод тэр эмэгтэйг сургалтал, түүнийг шоронд орсон тухай олж мэдсэн. Тэр ажиллаж байсан компанийнхаа мөнгөнөөс шамшигдуулж, түүгээрээ Neiman Marcus-аас манай гутлыг захиалах гэж байгаад баригдсан юм билээ.
Б.Билэгт
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 9 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    5 цаг 34 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    5 цаг 57 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    8 цаг 24 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    9 цаг 38 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    10 цаг 18 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    10 цаг 32 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    11 цаг 2 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    11 цаг 32 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК