зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюундарь: МАН-д ”өндөр” үнээр ялалт байгуулах шаардлага байхгүй байх

2013-4-09
0
ЖИРГЭХ
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарьтай ярилцлаа.
oyunaaaaaaАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарьтай ярилцлаа.

- АН ойрын өдрүү­дэд ямар асуудалд ан­хаарлаа хандуулан ажил­лаж байна вэ?

- УИХ, Нийслэл, орон нутгийн болон Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн хууль өөрчлөгдөж, улс төрийн намуудын сонгуулийн эрх зүйн орчин, тогтолцоо өөрчлөгдсөнтэй хол­боотойгоор Ардчилсан нам Үндсэн дүрмээ ши­нэч­лэх гэж байна. Сүүлд болсон гүйцэтгэх зөв­лөлийн хурлаар намын үндсэн дүрмийг шинэч­лэх ажлын хэсэг байгуул­сан байгаа. Тэр ажлын хэсэг нь 2011 оноос эхлэн боловсруулагдсан Ардчил­сан намын үндсэн дүрэмд оруулах өөрч­лөл­тийн төслийг гишүүдийн өргөн оролцоотойгоор хэлэлцүүлж, хууль эрх зүйн шинэ орчинд тохи­руу­лан эцсийн хувил­барыг бэлэн болгох үүрэг хүлээсэн. Сонгуулийн бужиг­наан эхлэхээс өмнө нам харьцангуй тайван байх дөрөвдүгээр сарыг ашиглаад, АН бүх аймаг, дүүрэг, сумдын намын удирдлага, гишүүдээрээ дүрмийн төслөө хэлэл­цүү­лэх дөрвөн долоо хо­но­гийн аян зохион бай­гуу­лах гэж байна. Одоогоор намын хэрэг эрхлэх газ­раас дөрвөн баг зүүн, баруун, урд, хойд гэсэн бүсчилсэн маршрутаар хэлэлцүүлгийн аянд гара­хаар зохион байгуулал­тын болон бэлтгэл ажлаа базааж байна.

- МАН Ерөнхий­лөг­чийн сонгуульд нэр дэв­шигчээ ард түмнээс асууж байна. Тэгвэл та­най нам намынхаа дүр­мийн өөрчлөлтийг асуу­хаар болсон байна. МАН арай том хүрээнд, АН хэтэрхий жижиг асууд­лаар ард түмэнд хан­даж байгаа юм биш үү?


- АН аливаа асуудалд оролцоог чухалчилдаг зарчимтай. Өнөөгийн ний­гэмд тулгамдаад бай­гаа аливаа асуудалд шийд­вэр гаргахад орол­цох ёстой субьектуудын оролцоо хэр хангагдаж байгааг бид хамгийн тү­рүүнд хардаг. Ийм зарч­мыг чухалчилдаг учраас өнөөдөр АН улсын төс­вийн хөрөнгө оруулалтын бүхий л санг орон нутагт нь шилжүүлж, түүнийг захиран зарцуулах эр­хийг иргэдээсээ асууж байж шийдэх ёстой гэд­гийг хуульчилж чадлаа. Иргэдийн оролцоог ингэж өмч хөрөнгийн хуваа­ри­лал­таар баталгаажуулж өгсөн ийм том эрхийн шилжилтийг АН, түүнээс нэр дэвшин сонгогдсон ерөнхийлөгч санаачлан, бодит ажил болгож чадлаа.

Үүн шиг улс төрийн хүрээнд өрнөөд байгаа орон нутаг дахь улс төр­жилтийг хэрхэн сарниу­лах, намын хатуу ги­шүүнч­лэл цаашид байх эсэх, улс төрийн нам өмч хөрөнгөтэй аж ахуйн нэгж шиг ажиллах нь зөв эсэх, нам маань цаашид бод­логын нам болж төлөв­ши­хөд юу чухал вэ зэрэг тулгамдсан асуудлуудад анхан дунд шатны намын гишүүд маань ямар бо­долтой явдагийг бид га­зар дээр нь очиж сон­сохыг чухалчилж байна. Оломгүй далай шиг хүч­тэй олны санааг тусгаж байж л аливаа шийдвэр урт удаан насалдаг.

- Засгийн газраас энэ хаврыг бүтээн бай­гуу­лалтын улирал болно хэмээн зарласан. Эрх баригч намын удирд­лагын хувьд энэ талаар тодруулахгүй юу?


- Засгийн газар өнгө­рөгч оны зургадугаар сарын сонгуулиар АН-ын дэвшүүлж, ард түмнээр дэмжигдсэн мөрийн хө­төл­бөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагд­сан. Тэрхүү мөрийн хө­төл­бөрт цаг хугацаа шаард­сан бүтээн байгуулалтын олон ажил тусгагдсан. Үүнийг цаг алдалгүй энэ жил эхлүүлэхгүй бол аливаа томоохон бүтээн байгуулалт ганцхан зун хийгддэггүй, төлөвлөлт, бэлтгэл ажил, хөрөнгө босголт гээд ихээхэн бэлт­гэл шаарддаг. Жишээ нь төмөр замын төсөл, аж үйлдвэрийн паркийн төсөл, орон сууц­жуулах төсөл зэрэг нь өнгөрсөн УИХ-ын үед ма­най намаас сонгогдсон гишүүдийн санал санаа­чилга, уйгагүй зүтгэлийн ачаар батлагдаж, бодит ажил болоход бэлэн бол­сон байгаа. Ийм учраас энэ удаагийн Засгийн га­зарт гагцхүү ажиллах л үлдсэн. Цаасан дээр буу­сан тэр хөтөлбөр төслүүд энэ 2013 оноос эхлээд бодит болж, далан, зам, барилга, шугам хоолой, сууц цэцэрлэг болон сүн­дэрлэж эхлэх болно.  

- Засгийн газраас явуулж буй зарим бод­лого үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хан­даж бай­гаа. Тухайл­бал, стратегийн ач хол­богдол бүхий ордуудыг төр мэдэлдээ авах ту­хай мэдэгдэл гаргас­наас хойш хөрөнгө оруу­лагчдын тоо буурсан, хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлд хяналт тавих болсон зэрэг. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?


- Стратегийн ач хол­богдол бү­хий орд гэдэг бол улс орны амин чухал эрх ашигтай холбоотой. Ашигт малтмал гэдэг Мон­гол орны газрын доор байдаг зүйл. Түүнийг га­зар дээр ил гаргаж тави­хын өмнө дээр нь байгаа уламжлалт үйлд­вэр­лэл, амьдрал ахуйгаа яахав, хэрхэн зохицуулахав гээд хувийн хэвшил тэр бүр шийдэх боломжгүй нийг­мийн асуудлууд тоо томш­гүй их байдаг. Үүнийг төр мэдэлдээ авч шийдэхгүй бол нэг айл өрхийн эрх ашигт ч ний­гэмд томоохон доргион үүсгэх боломжтой. Хө­рөнгө оруу­лагч­дын хувьд нийгмийн зохицуу­лалтын энэ мэт нарийн асуудлыг шийдэх шаардлагын үүд­нээс төр энэ асуудлыг мэдэлдээ авсан гэдэг та­лаас нь биш, шууд дик­та­тур хяналт тогтоох гэж байна гэсэн болгоомж­лолоор энэ асуудалд хан­даж байгааг үгүйсгэхгүй. Улс төр гэдэг яриа хэ­лэл­цээр, харил­цан ойлголц­лыг л хэлдэг болохоор УИХ, Засгийн газар энэ учраа хөрөнгө оруулагчдадаа тайлбар­лан ойл­гуу­лах ажлыг хийх үүрэг­тэй. Төр нэгэнт л диктатур хяналт тог­тоох­гүй нь то­дор­хой бол түүнийгээ ойлгуулахад тийм ч хүнд­рэл гарах­гүй болов уу. Хэрвээ төр гэдэг үгнээс айгаад байгаа бол зохи­цуу­лах ажиллагааг ха­риуц­сан зөвлөл гэх мэ­тээр тэдний хэрэглэж дас­сан хэллэгт тохируулаад өөрчлөлт хийж болно шүү дээ. Гол нь зорил­гоо зөв ойлгуулах нь чухал. Үүнд мэдээж цаг хугацаа шаардагдана. Түүнээс болоод бага зэргийн хү­лээлт үүссэнийг хөрөнгө оруулаг­чид хөрөнгөө тат­лаа гэх мэтээр хөнгөн дүгнэлт хийж болохгүй.

Хэвлэл мэдээлэлд тавих хянал­тын тухайд энэ салбар маань ямар ч зохицуулалтгүй салбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ салбарт ми­ний мэдэх хоёр л хууль байдаг. Нэг нь 1998 оны тунхагийн шинжтэй, дөр­вөн заалттай хууль, нөгөө нь түүнээс долоон жилийн дараа гарсан Олон ний­тийн радио, телевизийн тухай хууль. Зохицуу­лалт­гүй салбар гэдэг ямар ч дүрэм­гүй замын хөдөл­гөөнд оролцож байгаа­тай ижил. Олон хүн "дай­руулж", "цааш харсан" байх. Олон байгууллага "гэмтэж бэртсэн" байх. Хэвлэл мэдээлэл нэг­нээ­сээ түрүү­лэх гээд ямар ч дүрэмгүйгээр зам­даа таар­сан хэнийг ч бэртээж гэмтээгээд хохироогоод, шүүмжил­сэн нэгнийг нь буцаж ирж бяц дайраад л явж байгаа шүү дээ. Энэ салбарт эрх зүйн зохи­цуу­лалт хэрэгтэй гэдгийг би олон нийтийн телеви­зэд байхдаа ч олон удаа ярьж, илтгэл тавьж, ярилц­лага өгөхдөө дурдаж байсан. Зарим илт­гэлүүд маань миний блогт одоо ч байж байгаа. Ха­рин энэ зохицуу­лалтыг үүрэг хүлээсэн төрийн байгууллага ямар аргаар хийх гэж оролдов гэдэг дээр асуудал байхыг үгүйс­гэхгүй. Ерөөс али­ваа суурь шинжтэй ийм хэмжээний зохицуу­лалт эсэргүүцэлгүй эхэлнэ гэж угаасаа байхгүй боло­хоор дүгнэлт хийхэд эрт байна.   

- Гэхдээ сэтгүүлзүйн 100 жи­лийн ойгоор 10 гаруй телевизийг шууд л хаачихлаа. Үүнийг таныг хэвлэл мэдээллийг сал­барын угшилтай хүн болохоор асуугаад байгаа юм л даа?


-Дүгнэлт хийхэд эрт байна гэж хэлсэн шүү дээ. Дахиад түрүүнийх шигээ замын хөдөлгөө­нөөр жишээ авъя. Хэвлэл мэдээлэл гэх дүрэм­гүй замын хөдөлгөөнд жо­лоо барих эрхтэй 80 га­руй телевизийн компа­ниуд байна. Тэдний ихэнх нь үзэгчдийн оюун санааг мэргэжлийн бус хаа таа­ралдсан гадны контен­тоор хордуулж, байнга аваар осол гаргадаг юм байна. Тэднийг зохи­цуу­ла­хын тулд яах вэ гэж бодож байгаад, эхлээд бүгдийг нь техни­кийн үз­лэгт оруулъя гэж шийдэж. Тэгээд бүрэн бүтэн тех­ник­гүй байна гээд цөөн хэдийнх нь эрхийг хассан ийм л үйл явдал болж дээ гэж би харж байгаа.

- Таны одоогийн хийж буй сон­гуульт ажил бо­лон мэргэжил хоёр тань дээрх тохиолдолд зөр­чил­дөөд байна гэвэл та санал нийлэх үү?

-Би энэ салбарт эрх зүйн зохи­цуулалт хэрэг­тэй гэдгийг олон нийтийн телевизэд байхдаа ч хэл­дэг, ярьдаг байсан. Угаа­саа л ямар ч дүрэмгүйгээр замын хөдөлгөөнд орно гэдэг аюултай, хор хохи­ролтой шүү дээ. Би нэг илтгэлдээ Монголын рек­лам­ны зах зээл дээр эргэж байгаа эргэлтийн хөрөнгө 10 хүрэхгүй тэр­бум байхад түүнийг гуч дөчин телевиз хуваагаад хэвийн бизнес эрхлэх ямар ч боломжгүй. Тэгэ­хээр энэ арилжааны теле­ви­зүүдэд улс төрийн мөнгө эргэлдэж байна гэдгийг бүр тооны машин гаргаж байгаад бодож үзүүлж байсан. Улс төрийн мөнгөнөөс хамаа­ран амьдарч байгаа учраас л Монголын теле­визүүдэд өнөөдөр сайн чанарын кино, жүжиг, ба­римтат кино, танин мэдэ­хүйн цув­ралууд төрөхгүй байна. Хүн хүч нь ч та­рамдаж дууслаа. Энэ байдал энэ салбарыг уруудуулна уу л гэхээс урагшлуулахгүй.  

- Улс төрийн намуу­дын тухай хуульд өөрч­лөлт оруулах, ул­маар намын гишүүнч­лэл­гүй болох талаар ярьж байна. Хэрэв ингэ­сэн тохиолдолд манай улс төрийн нөхцөл бай­далд тохирно гэж та бодож байна уу?

-Намын хатуу ги­шүүнчлэлийг байхгүй бол­гох нь сөрөг нөлөөтэй гээд олон тайл­бар сон­сож байна. Би хувьдаа анхнаасаа л хатуу гишүүнчлэл байх ёсгүй гэсэн итгэл үнэм­шил­тэй явдаг. Яахав, дээр хэлсэн хэлэлцүүл­гийн явцад намын маань олонхи гишүүд хатуу ги­шүүнчлэлийг хэвээр байл­гана гэвэл би ард­чиллын зарчмаар түүнийг нь дагаад явах ч миний үзэл бодол бол өөрчлөгдөхгүй. Учир нь би намын хатуу ги­шүүнч­лэлийг хүмүүсийн хү­зүүнд хүчээр зүүж өгсөн "чого"-той адилтгаж үздэг. Сүүлийн 20 жилийн намын батлах ч дүүрч. Тэрнээс өмнөхийг юу гэх вэ. Тэр чөлөөт сонголтын улмаас өвөрт нь орсон батлах биш шүү дээ. Тухайн үед тэр батлахыг аваа­гүй л бол ажил амьд­рал нь шууд доош да­рагд­даг байсан цаг. Тэр хүмүүсийн ихэнх нь цаг үе өөрч­лөгдсөнийг мэдэж, өөр сонголт хийхийг хүсч байгаа ч өнөөх зүүлт­тэй "чого"-ндоо баригдаад хулмал­зан амьдарсаар байгаа. Хүмүүсийг чөлөөт сонголт хийх нөхцөлөөр л хангаж байвал заавал "чого" зүүж, сэтгэл зүйн дарамтанд оруулах ямар хэрэгтэй юм бэ? Нам сон­гуульт гишүүддээ л бат­лахаа өгч, түүнийхээ хариуд багийн тоглолт, үүрэг хариуцлага нэхэж, татвараа цуглуулаг. Бус­дад нь тэгж үүрэг хариуц­лага хүлээлгэх ямар ч шаард­лага байхгүй. Ма­най намын төлөө сана­лаа өгсөн хэдэн зуун мян­ган гишүүдийг би намын бат­лах­гүй ч АН-ын ги­шүүд, тэд ялал­тын тугийг авчралцсан гавьяатай гэж бодож явдаг. Гэхдээ дахин хэлэхэд, энэ бол миний хувийн бодол шүү.     

- Хэдийгээр сур­тал­чил­гааны хугацаа эх­лээ­гүй байгаа ч Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хүчтэй ярих бол­лоо. АН-ын зүгээс ямар бодлого, чиглэл барим­талж тус сонгуульд орол­цохоор ярьж бай­гаа вэ?

-Одоогоор баттай хэлж чадах зүйл бол АН дөрвөн жилийн өмнө нэр дэвшүүлэн гаргасан одоо­гийн Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллана. Өнгө­рөгч дөрвөн жилд тэр хангалт­тай их зүйл хий­сэн. Шууд ардчи­лал, иргэ­ний оролцоог төсвийн хөрөнгө оруулалтаар дам­жуулан эдийн зас­гийн баталгаатай болгож чадсан гэх ганц ажил нь л бараг хувьсгалын шинж­тэй том өөрчлөлт шүү дээ.

- МАН, МАХН нэгдэх тухай ярих боллоо. Үүнд та эрх баригч на­мын удирдлагын хувьд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?


-МАН, МАХН-ын аль алинд нь хуучин соц үеийн тогтолцоогоо үгүйлж, хуучин руугаа тэмүүлсэн эргэж буцах том энерци бодитой­гоор оршин байгаа. Үүнтэй сүүлийн 20 жилд боловс­рогдсон ардчил­сан, зүү­ний цоо шинэ үзлээр на­маа шинэчлэх гэж байгаа хэсэг нь мөргөлдсөөр өнөөг хүрсэн. Байс­хий­­гээд л шинэчлэлийн бүлэг жигүүр гээд зарлагддаг ч өнөөх том энерцид цохиг­доод чимээгүй бол­чи­хож байгаа харагддаг. Сэт­гүүл­чид ч гэсэн ярьдаг шүү дээ, зүв зүгээр хүн МАН-д ороод л "сонин болчих" юм гэж. Тэгэхээр "сонин болж" өөрчлөгд­дөггүй болох эсэх нь өнөөх хуучин руугаа тэмүүл­сэн энерцийг залуучууд нь задалж гарч чадах эсэхээс хамаарна. Хэрэв хуучин руугаа тэмүүлэгчид нь одоо ч хүчтэй хэвээр байгаа бол энэ хоёр нам нэгдэх биз.

Улс төрийн соёл төлөвш­лийн хувьд али­ваа улс төрийн намын баримтлах чухал зарчим нь гэрээндээ үнэнч байх явдал. Манай "Шинэч­лэлийн Засгийн газар"-ын бүрэлдэхүүнд "Шударга ёс" эвсэл орохдоо Ерөн­хийлөгчийн сон­гуульд хамтарч орно гэж үүрэг хүлээсэн. Би МАХН-ыг энэ гэрээгээ хүндэлж, түү­нийхээ хүрээнд ажил­ла­на байх гэж итгэж байгаа.

- Эдгээр намуудын нэгдэх тухай яриа хө­вөр­сөөр 2016 онд сон­гуулийн өмнөхөн нэг­дэж, АН-д цохилт өгнө гэх юм билээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?

- Харин ч энэ хоёр нам нэгдвэл МАН-д байгаа шинэчлэлийн төлөөх за­луу­чууд "Энэ хууччуул ёстой бүтэхгүй нь" гээд хаалттай бүхээгний цаа­на АН-ын нэр дэв­шиг­чийг сонгож будах биш үү. МАН доторхи эрүүл саруул ухаантай хэн ч улс орныг авилгын ийм өргөн сүлжээнд орооцолдуулж хаячи­хаад, одоо ч шорон­гоос бүхэл бүтэн намыг удирдаж байгаа хүний саварт шинэчлэгдэж ядаж байгаа намаа аваа­чиж атгуулъя гэж бодох­гүй байх. МАН-д тийм "өндөр" үнээр ялалт бай­гуулах шаардлага ч байх­гүй байх.

- Тэгвэл угшил нэг­тэй МҮАН-тай АН нэг­дэ­нэ гэх яриа ч үүнтэй зэрэгцэн гарч байгаад та юу хэлэх вэ. Үнэхээр тийм зүйл байж болох уу?

- АН ардчил­лын төлөөх нам хөдөл­гөө­нүүдийн нэгдэн нийлэх үйл явцад бүрэлдэн тө­лөв­шиж байгаа нам. Нэг­дэн нийлэх үйл явц одоо ч дуусаагүй. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуу­лийн үеэр Ногоон намын хэсэг гишүүд бас АН-д нийлсэн шүү дээ. Одоо ч бас зарим намуудаас нэг­дэж нийлье гэсэн санал ирж байгаа. МҮАН-ын хувьд тэд МАХН-тай "Шударга ёс" эвсэл бай­гуулж сонгуульд оролц­сон болохоор манайтай нийлэх тухай ярихаасаа өмнө эвслийг задлах шийд­вэрийг эхэлж гаргах хэрэгтэй болно. Энэ мэт бодож тооцох олон асуу­дал байгаа боло­хоор энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийх ажил биш.
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • una (65.36.88.146)
    Yzel bodloo ilerhiileh ch yahav baih hereg gehdee Ouyndaria hemjee hayazgaartai baigaarai. Omno yzsen zovlon chin bagadaagyi sh dee. Aimaar amidral tuulsan hynshyy dee. Bolgoomjtoi l baigaarai daa.
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • saran (202.70.46.203)
    AN-iin Ouyandari odoo ya be? ih medemhii yamaa. NH-iin gishuun yamuu ya be? heg l darga baih yam. yam yaman deer garaad l ih zantai. medemhii!!!
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • Zochin (203.194.114.20)
    AN hund yed tulj irsen bna daa, Iim tom namiin gensek iim hun baihad setgeld neg l bagtahgui bna daa, tweetereer hov yariad l,hen negen huniig omoorood l, hen negen hunruu dairaad l ....iim baij bolohgui eee, Ene huuhnee solih heregtei,namiin ner gutaaj bna daa
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • sony (182.160.0.189)
    энхбаярыг шоронгоос гаргаад, татварын ерөнхий газар, миатынхы хэргийг хэрэгсэхгүй болгоод идэж уусан өчнөөн тэрбум дээр нь үлгэр жишээ идэж уусныг нь урамшуулаад дахиад төчнөөн тэрбумыг шагнал болгож өгье. ер нь ман-нхы гайхалтай сайхан цэцэглэн хөгжүүлсэн авилгын сүлжээг хөхүүлэн дэмжиж хэн их идсэн байна тэр хэмжээгээр нь нэмж хөхүүлэн шагнавал зохистой. харин авилгачдыг илрүүлж зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ гээд байгаа шинэчлэлийн засгийн газрыг огцруулж, бүх сайдуудыг нь шоронд хийх хэрэгтэй. ялангуяа элбэгдорж, тэмүүжин мэтийг бол бүүр буудаж алвал таарна. тийм үү ман-ын угшилтнуудаа
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (203.194.114.59)
    их л мууд дуртай хүний яриа байна, өөр хүн ардчилсан намд байдаггүй юм байх даа
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (202.21.106.135)
    энэ хүн одоо болтол хүний мууд дурлах муу гэдгийг ойлгох болсон л баймаар юм
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (202.170.67.19)
    ХӨӨРХИЙ ЭНЭ ХҮҮХЭН МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДРАХ ЮМАА МОНГОЛЫН ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ТА НАР
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    Namiin tuhai yrij baina unuugiin turiig awch ywaa erhmuud ene huuhen ch Sotsializmiin doshon deer humuujsen humuus teheer MAH-iin shinechlliin portses urgeljilj baina yaagaad gewel MAH-aas urgan garsan zaluus bol AH nam ym isheg eweree urgahaar ehiigee murgunuu gej
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (85.218.60.11)
    Ta uuruu namiin hormoi baraadaj ylsturd orchood odoo yu yariad henii ugiig toti met dabtana be?uurt chin tolgoi bii yu? Ezniihee ugiig sain dantbal iluu undur alban tyshaal abna gejuu?bysdiig uuriin mergejileer dairch horloh ajil hiij hiicheed odoo uursduu deeshee garangyyt shydra shuumjlel garbal zamiin hudulguunii durem zurchsen geed ballah iimerhuu setgelgeetei arrdchilagchidiig tegeed shydrag gehuu?ta bolohorbysdiig shuumjilj boldog bsan bysad ni boldogui geheer unen needtei ya?henii amiig yugaar henii tulluu taglah geed bnaa?
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (94.56.136.27)
    ANU-aas orognol husej amidarch baisan hun yagaad ch mongolyn toloo zurh setgelee zoriulahgui. Yu hiigeed, yu yariad baigaagai ch oilgodoggui huuhen baina.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (103.9.90.34)
    МАХН АН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд орвол зүгээр сайхан нам, харин МАН-тай хамтарч орвол "шорон­гоос бүхэл бүтэн намыг удирдаж байгаа хүний саварт" орох юм гэнээ. Энэ хүүхэн дүрдээ итгээд балайрчихаж
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (202.21.113.22)
    Харанхуй байна шүү. Иймэрхүү дарга нартай АН маань хэцүүдэх нь.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Batkhuu (122.201.18.45)
    Ene hen beeee. Joohon erh medel avaad bitgi sagsuuraad bai. Ulsad u hiisen be chi? Heden togrogni tatvar toldon be? Heden ajlyn bair bie bolgoson be?
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    ih l us honzon yriad baigaa hvn dee
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Говил (122.201.18.42)
    Энэ хүн эмэгтэй хүн шиг биш нэг их зэрлэг яахаас ч буцахгүй , личность харагдаад байдаг юм "Зууны луйвар" гэж нэг нэвтрүүлэг хөтөлж байхдаа ямар аймшигтай харагдаж байлаа даа Шагдарын Отгонбилэгийг хорвоог орхиход энэ хүн яасан их баярлаа бол ???
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • ***** (65.28.43.7)
    Huurhii duu ene huuhen, Mongolyin uls turd hutgaldaad yaanaa?!
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    6 цаг 53 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    7 цаг 9 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    11 цаг 20 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    11 цаг 38 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    11 цаг 57 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    12 цаг 1 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    13 цаг 12 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    13 цаг 38 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    13 цаг 54 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    14 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    14 цаг 45 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 51 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    15 цаг 33 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    15 цаг 36 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    15 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    15 цаг 45 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Уржигдар 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Уржигдар 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Уржигдар 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК