
Ачааны автомашиныг замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар хариуцан олгож байна. Замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашинд В, С, СЕ гэсэн төрлийн түр зөвшөөрлийг маршрутын дагуу хязгаарлалттайгаар олгож эхэлсэн юм. Мөн тээврийн хэрэгслийн В ангилалын зөвшөөрлийг нэг хоногоос зургаан сарын хугацаагаар олгох бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл 3,5 тн-оос дээш жинтэй бол B зөвшөөрлийг өдөрт 1000 төгрөгөөр авна. Харин зургаан сарын хугацаатай авах бол 10 000 төгрөгөөр авах юм. Мөн 5.5 тн-оос их ачааны автомашин С ангилалын зөвшөөрөл авах ёстой. С ангилалын зөвшөөрлийг нэг өдрөөр авах бол 1500 төгрөг зургаан сараар авах бол 15 000 төгрөг аж. Чиргүүлтэй болон чирэгч тээврийн хэрэгсэл нь СЕ ангилалын зөвшөөрлийг нэг өдрөөр авах бол 2000 төгрөг, харин хагас жилээр авах бол 20000 төгрөгөөр авах аж.
Т.Хулан