Захуудын амрах өдөр тодорхой боллоо

Энэ сарын 26-29-нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хуралтай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бэлтгэл ажлыг хангаж байна. Тус хуралд гадаад, дотоодын 1000 гаруй зочид төлөөлөгч оролцох тул замын хөдөлгөөний хэт ачааллаас сэргийлэх үүднээс томоохон худалдааны төв, захуудын цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулсан байна. Тэд Хархорин, Нарантуул, Өгөөмөр, Цайз, Шархадны зам дагуух худалдааны төвүүд, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, “Мишээл экспо” зэрэг газрыг энэ сарын 26-ны баасан гаригт амраахаар болсон аж. Дээрх газрууд 27-ны өдрөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Сэтгэгдэл (1)