Нисэхийн товчоо Биокомбинат, Шувуун фабрик чиглэлд хоёр эгнээ, есөн
метр өргөнтэй 22.5 км авто замыг улсын төсвийн 30.4 тэрбум төгрөгийн
хөрөнгөөр өргөтгөж, шинэчлэхээр болов.

Нисэхийн товчоо Биокомбинат, Шувуун фабрик чиглэлд хоёр эгнээ, есөн метр өргөнтэй 22.5 км авто замыг улсын төсвийн 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өргөтгөж, шинэчлэхээр болов. Уг авто замын шинэчлэлтийг Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай хоёр гүүр барих ажилтай хамтатган "Тотал инж" компани гүйцэтгэж, энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ. Нийслэлийн Авто замын газар эл ажилд хяналт тавих гэнэ. Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийгээгүй юм байна. Энэ онд нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад улсын төсөв, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас 145 тэрбум төгрөг зарцуулах аж.
Д.Ундрах /24tsag.mn/