Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт энэ
жил нийт 87 оюутан шалгарсан байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн
нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 30 оюутан энэ оны нэгдүгээр сард тэтгэлгээ
авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт энэ жил нийт 87 оюутан шалгарсан байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 30 оюутан энэ оны нэгдүгээр сард тэтгэлгээ авчээ. Харин Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 57 оюутны 45 сая төгрөгийн тэтгэлгийг олгох боломжгүй хэмээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МОХ-ноос мэдэгдсэн байна. Ямар учраас олгохгүй болсон талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс бичгээр асуухад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох тогтоолыг өөрчилж, тэтгэлгийн хэмжээг нэмэхээр болсон гэсэн хариу өгчээ. Гэсэн ч оюутнууд тэтгэлэгээ өгөх тал дээр тодорхой хариу өгөхийг Ерөнхий сайдаас хүсч байгаа юм.
24tsag.mn