Яармагийн 13.7 км шинэ зам барих ажилд саад учруулж буй шатахуун түгээх станцууд нөхөн төлбөрөө шийдвэрлүүлж эхэлжээ.

Яармагийн 13.7 км шинэ зам барих ажилд саад учруулж буй шатахуун түгээх станцууд нөхөн төлбөрөө шийдвэрлүүлж эхэлжээ. Яармагийн гүүр Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км замын зорчих хэсгийн зурваст “Тэс петролиум”, “Петровис”, “Жастойл” шатахуун түгээх станц байрлаж буй юм. Одоогоор “Тэс петролиум” компани 300 орчим сая төгрөг нэхэмжилж асуудлаа шийдвэрлүүлжээ. Харин бусад компани үүнээс их хэмжээний мөнгө шаардаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Замын ажлыг Хятадын “НКВ”, Монголын зам, барилгын “Лу тун” комлани хамтран 28 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 15-нд эл ажлаа дуусгах төлөвлөгөөтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/