НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ. НИТХ-ын хуралдааны дэг ёсоор өнөөдөр хуралдаж байна.Энэ удаагийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх “Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр”, “Улаанбаатар орон сууц сангийн журам”-ын төсөл, “Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай” асуудлыг батлах юм.
Т.Хулан




















































