Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр 805
дугаар ангийн хойд талын ууланд зөвшөөрөлгүйгээр карьер ажиллуулж,
хайрга олборлох болсон байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр 805 дугаар ангийн хойд талын ууланд зөвшөөрөлгүйгээр карьер ажиллуулж, хайрга олборлох болсон байна. Үүнээс болж том чулуунууд айлын хашаа руу өнхөрч унах болсны дээр ухсан нүхэнд нь цас борооны ус тогтож, багахан хэмжээний нуур тогтсон нь иргэдийг айдаст автуулсан байна. Учир нь ийм ухсан нүхүүдэд өмнө нь хүний амь нас эрсдэж байжээ. Иргэдийн энэхүү гомдлын дагуу МХЕГ-аас улсын байцаагч томилон ажиллуулж хууль бус ажиллагааг зогсоосон байна. Хариуцсан хорооны ажилтнууд болон дүүргийн газрын албаны мэргэжилтнүүдийг очиход “Баяар” ХХК-ийн нэр дээр авсан Цагаан даваанаас хайрга олборлох тусгай зөвшөөрлийг үзүүлж, бид энд чулуу бутлах цех ажиллуулна хэмээн тайлбарлаж байсан гэнэ.