Хувьцаат компаниуд жил бүр санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах
хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад эрх бүхий байгууллагад үнэн
бодитоор тайлагнах учиртай.

Хувьцаат компаниуд жил бүр санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад эрх бүхий байгууллагад үнэн бодитоор тайлагнах учиртай. Монголд 320 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байдгаас 215 орчим нь байнгын ажиллагаатай байдаг аж. Түүнчлэн хувьцаат компаниудын хувьд санхүүгийн байдлаа тайлагнахыг Компанийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, “Үнэт цаасны мэдээллийн нэгдсэн сан”-гийн журамд тодорхой заасан бөгөөд тайлангаа ирүүлээгүй компаниудад хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл ч бий гэнэ. Тайлангаа ирүүлээгүй компаниудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгодог аж. Тэгвэл одоогоор 163 хувьцаат компани тайлангаа ирүүлээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/