Дэлхийн гангийн хэрэглээ энэ онд 2.9 хувиар нэмэгдэж 1.454 сая тоннд хүрнэ гэж Дэлхийн гангийн холбооноос мэдэгдлээ.

Дэлхийн гангийн хэрэглээ энэ онд 2.9 хувиар нэмэгдэж 1.454 сая тоннд хүрнэ гэж Дэлхийн гангийн холбооноос мэдэгдлээ. Харин өнгөрсөн жил 1.2 хувиар нэмэгдсэн байдаг. Энэ сарын 6-7-ны хооронд Дэлхийн ган эдийн засгийн хорооныхон Германы Дюссельдорф хотод чуулж, уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэтийн төлвийг гаргасан байна. Гангийн хэрэглээ ийнхүү нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь хөгжиж буй орнууд, ялангуяа Хятадын гангийн хэрэглээний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдэхийг нэлээд олон шинжээч онцолжээ. Дашрамд дурьдахад өмнөд хөршийн гангийн хэрэглээ энэ жил 3.5 хувиар нэмэгдэж 668.8 сая тонн болно гэсэн урьдчилсан тооцоо байна.
Сэтгэгдэл (1)