
Энэхүү үзэсгэлэн нь байгаль орчны (агаар, ус, хөрс) бохирдлоос урьдчилан сэргийлэх, бохирдол, доройтлыг бууруулах, ус, эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, хог хаягдал, бохир усыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, цэвэршүүлэх, аюултай, хортой материалын хэрэглээг багасгах техник технологи, оновчтой шийдэл, шинэ санал санаачлагыг сурталчлах, дэмжих зорилготой юм.
“Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2013” үзэсгэлэнг энэ сарын 22-24-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Т.Хулан