Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага
хурлыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай
холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийг хэрэгжүүлж буй.

Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийг хэрэгжүүлж буй. Энэ дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, маргааш бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдана.