
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссод 92 өргөдөл, 154 хүсэлт, санал гомдол иржээ. Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүссэн 11 хэлмэгдэгчид 705 мянган төгрөгийг олгуулав. Түүнчлэн Дархан-уул, Сүхбаатар аймаг 11 иргэнд 240 мянган төгрөгийн эд бараа, хүнсний тусламж үзүүлсэн байна. Оны эхний улиралд нэхэмжлэгчдийн хүсэлт, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 17 иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.