Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” болох гэж байгаа. Тэгвэл гадны улс орны 1000 гаруй томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус арга хэмжээтэй холбогдуулан Засгийн газраас энэ сарын 29-ний өдрийг амралтын өдөр болгон ирэх 5-р сарын 4-ний өдөр нөхөж ажиллахаар төлөвлөж байна.Гэвч эл шийдвэр нь албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ярилцаж байгаа ажээ.




















































Сэтгэгдэл (4)