Төв аймгийн Мөнгөнморьтод гарсан түймрийг иргэд унтраажээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар баг “Булгийн бөөм” гэдэг газар өчигдөр 3 га талбайг хамарсан хээрийн түймэр гарчээ. Орон нутгийн 45 иргэн уг түймэр дээр ажиллаж, бүрэн унтраажээ. Түймэр гарсан газар нь Мөнгөнморьт сумаас баруун урагш 20 км-т оршдог аж.