Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал
ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо
болно.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Олон улсын нэр хүндтэй хурал нийслэлд болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажилд анхаарахыг үүрэгджээ. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн бүх дүүргүүдэд “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (1)