Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дүгээр
ангийн сургалтын төв өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа
явуулж байгаа аж. Тус төв нь сургалт, үйлдвэрлэл явуулж, эхэлсэнээс
хойш давхардсан тоогоор 60 хүмүүжигчид мэргэжлийн чиг баримжаа олгож,
нарийн мэргэжлээр мэргэшүүлэн сургажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 401 дүгээр ангийн сургалтын төв өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус төв нь сургалт, үйлдвэрлэл явуулж, эхэлсэнээс хойш давхардсан тоогоор 60 хүмүүжигчид мэргэжлийн чиг баримжаа олгож, нарийн мэргэжлээр мэргэшүүлэн сургажээ. Өнөөдрийн байдлаар 10 хүмүүжигч сурсан мэргэжлээрээ хувийн жижиг үйлдвэрлэл эрхлэн ажиллаж буй юм байна. Одоогийн байдлаар сургалт үйлдвэрлэлийн төвд 13 хүмүүжигч суралцаж байгаагаас 2 нь уран дархны мэргэжлийг бүрэн эзэмшсэн, 9 нь дагалдан суралцаж байгаа аж.
Тэд мөнгөн аяга, сэлэм, ээмэг, бөгж, бурхан, шашны эд хэрэглэл, хэт хутга, бэлэг дурсгалын зүйл гэх мэтчилэн дархан хүний бурхан ухаан, уран хийц, өвөрмөц шийдэл шаардсан бүтээлүүдийг урладаг. Мөн хийсэн бүтээлүүдээрээ дотоод, гадаадын олон уралдаан тэмцээн, үзэсгэлэнд оролцож, шагналт байрт шалгарч байсан байна.